Шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэчилсэн бүртгэлд нэг сая 87 мянга 255 тээврийн хэрэгсэл бүртгүүлжээ

/2023.06.07/: Тээврийн хэрэгслийн шинэчилсэн бүртгэл, үзлэг, тооллого 2023 оны гуравдугаар сарын 03-ний өдрөөс улс орон даяар эхэлсэн.

Улсын хэмжээнд нийт 1,264,542 тээврийн хэрэгсэл шинэчилсэн бүртгэлд хамрагдахаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийн байдлаар 1,087,255 тээврийн хэрэгсэл буюу 85,98 хувь нь хамрагдаад байна.

Тодруулбал,

  • 846,174 тээврийн хэрэгсэл техникийн хяналтын үзлэгт хамрагдсан,
  • 174856 тээврийн хэрэгсэл бүртгэлийн сангаас хасагдсан,
  • 150,647 тээврийн хэрэгсэл 5-аас дээш жил техникийн хяналтын үзлэгт хамрагдаагүй шалтгаанаар хасагдсан,
  • 13,740 тээврийн хэрэгсэл өмчлөгчийн хүсэлтээр хасагдсан,
  • 10,469 тээврийн хэрэгсэл түр журмын хүрээнд хасуулах хүсэлт өгсөн,
  • 64,078 тээврийн хэрэгслийн өмчлөгч эзэмшигчтэй холбогдож учир байдлыг тодруулсан,
  • 2,145 тээврийн хэрэгсэл нотариатын гэрээ хийсэн боловч бүртгэлийн байгууллага дээр өмчлөгчийн бүртгэл /шилжилт хөдөлгөөн/ хийгдээгүй байна.

Шинэчилсэн бүртгэл 2023 оны зургаадугаар сарын 15-ы өдрийг хүртэл үргэлжилнэ.

МУ-д анх удаа “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
МУ-д анх удаа “Азийн эмэгтэйчүүдийн манлайллын хөтөлбөр” зохион байгуулагдаж байна
 
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
“Эрин эверест интернешнл“ сургуулийг төрийн өмчид шилжүүлэн авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.