ЦХХХЯ нь Эстонийн Цахим засаглалын академийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦХХХЯ нь Эстонийн Цахим засаглалын академийн зөвлөхүүдтэй хамтран ажиллаж байна

/2023.06.07/: ЦХХХ-ы сайд Н.Учрал Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилттэй хэрэгжиж байгаа “Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” төслийн зөвлөх Бүгд Найрамдах Эстони Улсын Цахим засаглалын академийн Технологийн программын захирал Хейко Вайнсалу, Цахим танилтын ахлах зөвлөх Марк Эрлих нартай уулзлаа.

Монгол Улсын Засгийн газар нь 2019 оны 12 дугаар сард Эстонийн Цахим засаглалын академитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, төрийн үйлчилгээний нэгдсэн систем байгуулах, мэдээлэл солилцооны архитектур сайжруулах чиглэлээр хамтран ажиллаж, өнөөгийн e-Mongolia системийн үндсийг тавьж байжээ.

Мөн 2021 оны 12 дугаар сарын 17-нд батлагдсан цахим шилжилтийг дэмжих багц хуульд мөн зөвлөх үйлчилгээний зөвлөмжүүд тусгалаа олсон бөгөөд өнөөдөр тус академитай хуулиудын хэрэгжилтийг хангах, үндсэн болон дэмжих системүүдийн то шинэчилж, тогтвортой авч явах тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

May be an image of 4 people, newsroom and text

“Цахим танилтын тогтолцоог шинэчлэх” Төслийн хүрээнд төрийн болон хувийн хэвшлийн цахим үйлчилгээнд ашиглах боломжтой, нууцлал аюулгүй байдлын шаардлага хангасан цахим хэлбэрийн танилтийн тогтолцоог бий болгох талаар зөвлөмж гарна.

Төслийн зөвлөмжийн үр дүнг хэлэлцэх хурал 2023 оны зургаадугаар сарын 7-ны өдөр төр, хувийн хэвшлийн 50 гаран төлөөллийн хамт Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд болно.

Эх сурвалж: ЦХХХЯ

Стратегийн команд штабын сургуулилтыг эхлүүлэхэд бэлэн боллоо
Стратегийн команд штабын сургуулилтыг эхлүүлэхэд бэлэн боллоо
 
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Нийслэлд МАН үнэмлэхуй ялалт байгуулж ХҮН нам суудлаа алдав
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.