Итали хөгжимчнөөр монголын язгуур урлаг, уртын дууг тоглуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Итали хөгжимчнөөр монголын язгуур урлаг, уртын дууг тоглуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ

/2023.05.30/: Соёлын сайд Ч.Номингийн урилгаар Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерваторийн Гадаад хамтын ажиллагааны газрын төсөл хөтөлбөр хариуцсан Маэстро Леа Паварини, дуулаачийн тэнхимийн багш Эмануэла Салуччи нар Монгол Улсад хүрэлцэн ирээд байна.

Энэ хүрээнд Бүгд Найрамдах Итали Улсын Ром хотын алдарт Санта Чичилиа Консерваторийн төлөөлөгчдийг Соёлын яаманд хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Соёлын сайд Ч. Номин өнгөрсөн онд Бүгд Найрамдах Итали Улсад ажлын айлчлал хийх үеэр байгуулсан Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Итали Улсын Засгийн газартай “Соёл, боловсрол, шинжлэх ухаан, спортын салбарт 2022-2025 онд хамтран ажиллах Засгийн газар хоорондын хөтөлбөр”-т хоёр улсын сонгодог урлагийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэхээр тохиролцсон болохыг дурдаж, хамтын ажиллагааг хөгжүүлэх асуудлаар санал солилцлоо.

Тухайлбал Ром хотын хамгийн эртний Санта Чичилиа Консерватортой хамтран монголын сонгодог урлагийн уран бүтээлчдийн тоглолтыг Итали Улсын Ром хотод зохион байгуулах, Монгол Улсын сонгодог урлагийн уран бүтээлчдийг Европын Холбооны улсуудад танилцуулах, театруудад гэрээгээр ажиллуулах, дадлага хийлгэх чиглэлээр Европын Холбооноос олгодог хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдахад хамтран ажиллах, Италийн мэргэжлийн багш нарыг урьж, Мастер класс сургалт зохион байгуулах, Италийн дуурийн урлаг болон Монголын ардын урлагийн бүтээлийг тусгасан хамтарсан уран бүтээл гаргах зэрэг чиглэлээр ажиллаж Засгийн газар хоорондын хөтөлбөрийн хэрэгжилтийг ханган ажиллахаар тохиролцлоо.

Италийн Консерваторийн төлөөлөгчид Монгол Улсын Консерватори, Соёл урлагийн их сургуульд зочилсон бөгөөд Монгол Улсын Консерватори өөрийн улсын язгуур урлагийг хөтөлбөртөө тусгасан нь онцлог тал гэдгийг хэллээ. Түүнчлэн Итали хөгжимчнөөр монголын язгуур урлаг, уртын дууг тоглуулах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

Эдгээр өдрүүдэд Италийн Консерваторийн төлөөлөгчид Улсын Филармони, Дуурь бүжгийн эрдмийн театрт зочилж, удирдлагуудтай уулзалт хийж, тус байгууллагын үйл ажиллагаатай танилцах юм.

Дээрх хамтын ажиллагаа болон Засгийн газар хооронын гэрээ, хамтарсан тоглолт, уран бүтээлүүдэд Соёлын сайд Ч.Номингийн зүгээс бүхий л талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ.

Эх сурвалж: Соёлын яам

Ерөнхий сайд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа
Ерөнхий сайд хүүхдийн төлөө ажилладаг төр, хувийн хэвшлийнхэнтэй уулзлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.