ТӨСӨЛ: Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТӨСӨЛ: Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулга

/2023.06.5/ Худалдан авах ажиллагааны тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэлэлцүүлэг өрнөж байна. Хуулийн төслийн зарим заалтыг Үнэн хатамж ТББ-аас эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Энэхүү төрийн бус байгууллага нь төсөв хэлэлцэх, батлах, хэрэгжүүлэх гээд бүх шатанд хяналт тавьж, иргэдийн дуу хоолойг хүргэн ажилладаг юм.

Бид тус ТББ-ын гүйцэтгэх захирал Ж.Сайнзаяатай ярилцлаа.

Ж.Сайнзаяа хуулийн төсөлд яагаад ч зөвшөөрч боломгүй буюу эрс эсэргүүцэх шаардлагатай гурван заалт байгааг юун түрүүнд дурьдлаа. Тухайлбал, төслийн 3.3.4, 3.3.5, 10.10-р зүйл заалтуудыг эрс эсэргүүцэж байна гэв. Эдгээр заалтыг тус бүрчлэн авч үзье.

СОНГУУЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХУДАЛДАН АВАЛТЫГ
ХУУЛИЙН ЗОХИЦУУЛАЛТААС ХАСЧЭЭ

Энэ хууль бараа, ажил, үйлчилгээ худалдан авахтай холбоотой дараах харилцааг зохицуулахад хамаарахгүй:

3.3.4. Сонгуулийн ерөнхий хороо болон аймаг, сум, нийслэл, дүүргийн сонгуулийн хороо батлагдсан төсвийн хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурал, түүнчлэн аймаг, сум, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийг зохион байгуулах, сонгуулийн автоматжуулах хэрэгслийн иж бүрдэл, сонгогчийн бүртгэлийн техник хэрэгсэл, программ хангамж болон харилцаа холбооны үйлчилгээ худалдан авах ажиллагаа;

Ж.Сайнзаяа "Энэ заалт нь бүх шатны сонгуулийн үйл ажиллагаанд хэрэглэгдэх үйл ажиллагаа, бараа бүтээгдэхүүний худалдан авалтад тендэр зарлахгүй, хүссэн хүнтэйгээ гэрээ байгуулж, хүссэн газраасаа авна л гэсэн үг. Энд ямар ч хяналт тавих боломжгүй болно" гэсэн юм.

3.3.5. Монгол Улсын хилийн чанад дахь Дипломат төлөөлөгчийн газрын хэрэгцээнд гадаад улсад худалдан авах ажиллагаа энэ хуульд хамаарахгүй.

"Сонгуулиар, хийлийн чанадад хууль бусаар мөнгө үрэх хуульчилсан зөвшөөрөл гэж үзэж байна" гэдгээ Ж.Сайнзаяа илэрхийлсэн юм. Мөн тэрбээр, Монгол Улсын төсвөөс мөнгө гарч л байгаа бол худалдан авах ажиллагаа тендэрийн дагуу л явагдах ёстой гэдгийг онцлов.

СЭТГҮҮЛЧДИЙГ ХУДАЛДАН АВАХ УУ?

Мөн хуулийн төслийн 10.10-р зүйлийг эсэргүүцэж байгаа юм. Энэ заалт нь:

10.10.Засгийн газрын бодлого, шийдвэр, тэдгээрийн хэрэгжилт болон цаг үеийн шинжтэй мэдээллийг яаралтай олон нийтэд хүргэх, мэдээлэхэд шаардлагатай хэвлэл мэдээллийн үйлчилгээ... худалдан авахад нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэхгүй байж болно.

"Эдгээр өөрчлөлт нь төрийн байгууллагуудын зүгээс хүссэн хэвлэл мэдээлэл, сэтгүүлчтэй шууд гэрээ байгуулах, Сонгуулийн болон хилийн чанадын худалдан авах ажиллагаа хуулийн гадуур, хяналтгүй явагдах нөхцлийг бүрдүүлэх сөрөг үр дагавартай гэж бид үзэн эсэргүүцэж байна" гэв.

ДЭМЖҮҮШТЭЙ ЗААЛТУУД

Гэвч тус хуулийн төсөлд дэмжүүштэй заалтууд байгааг мөн онцлов. Тухайлбал, дараах заалтуудыг зөв зүйтэй хэмээн үзэж буй аж.

6 дугаар зүйл. Оролцогч, түншлэл, туслан гүйцэтгэгч
6.2. Түншлэлийн гишүүн бүрийн гүйцэтгэх үүрэг тендерийн үнийн 20 хувиас дээш
байна.

7 дугаар зүйл. Оролцогчийн ерөнхий шаардлагыг магадлах
7.1. Дараах нөхцөлийн аль нэг үүссэн бол оролцогчийг ерөнхий шаардлага
хангаагүй гэж үзнэ:
7.1.6. дараах этгээдийн аль нэг нь авлигын, эсхүл мөнгө угаах гэмт хэрэг
үйлдсэнийг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон:
7.1.9. энэ хуулийн 56.5.3-56.5.5-д заасан үндэслэлээр тендер шалгаруулалтад
оролцох эрхээ хязгаарлуулсан этгээдийн эцсийн өмчлөгчийн үүсгэн байгуулсан,
эсхүл эцсийн өмчлөгчөөр бүртгэгдсэн хуулийн этгээд.

8 дугаар зүйл. Дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, давуу эрх тооцох
8.3. Захиалагч ажлын хувьд 30 тэрбум, барааны хувьд нэг тэрбум, үйлчилгээний
хувьд 300 сая төгрөгөөс дээш төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад гадаадын
этгээд оролцохыг хориглож үл болно.

14 дүгээр зүйл. Тендерийн баталгаа
14.7. Энэ зүйлийн 14.6.3-т заасан тохиолдолд 20 тэрбум төгрөг хүртэлх төсөвт
өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн баталгааны 20 хүртэл
сая төгрөгийг, 20-100 тэрбум төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад
оролцогчийн тендерийн баталгааны 40 сая төгрөгийг, 100 тэрбумаас дээш
төгрөгийн төсөвт өртөгтэй тендер шалгаруулалтад оролцогчийн тендерийн
баталгааны 60 сая төгрөгийг тус тус улсын орлого болгоно.

26 дугаар зүйл. Тендер хянан үзэх
26.5. Оролцогчийн чадавхын болон туршлагын мэдээлэл төрийн эрх бүхий
байгууллагад тайлагнаж баталгаажсан санхүү, нийгмийн даатгалын тайлангийн
мэдээлэлтэй нийцсэн эсэхийг хянан үзэж болно.

29 дүгээр зүйл. Тендер шалгаруулалтын мэдээллийг оролцогчид ил болгох
29.3. Үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлийг энэ хуулийн 28.1-д заасан
шийдвэр гарснаас хойш ажлын таван өдрийн хугацаанд хүсэлт гаргасан
оролцогчид танилцуулна.

Арьс цайрах өвчний эмчилгээний төлбөрт 30-40 хувийн хөнгөлөлт зарлалаа
Арьс цайрах өвчний эмчилгээний төлбөрт 30-40 хувийн хөнгөлөлт зарлалаа
 
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ
Эмээлт дэх махны үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/06/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.