Таргалалт хүний биеийн дархлаанд нөлөөлөх үү
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Таргалалт хүний биеийн дархлаанд нөлөөлөх үү

ЭМЯ:Таргалалт залуусын дунд эрчимтэй нэмэгдэж байна ~ Toim.mn: Tодорхой  тоймлоно

/2023.05.19/: Бидний эргэн тойрон, хүрээлэн буй орчинд маш олон төрлийн нян, вирус, мөөгөнцөр зэрэг гадны бичил биетэн оршин байдаг.

Хүний биеийн дархлааны тогтолцоо байхгүй бол бид эдгээр олон төрлийн бичил биетнүүдтэй зэрэгцэн орших, эрүүл саруул урт удаан наслах боломжгүй юм. Өөрөөр хэлбэл дархлааны тогтолцоо бол хүний биеийн “хамгаалалтын алба” гэж ойлгож болно.

Өвчин үүсгэгч нян, вирус зэрэг гадны биет нэвтрэн орж ирэхэд түүнийг илрүүлэн устгаж, биеээс зайлуулах маш чухал үүрэгтэй тогтолцоо бол хүний биеийн дархлаа билээ. Дархлааны тогтолцоог хүний биеийн бүрхэж буй арьс, салст, цусны цагаан эсүүд, тунгалагийн булчирхай, дэлүү гэх мэт олон эд эрхтнүүд өөр өөрийн үүргийг гүйцэтгэх байдлаар бүрдүүлдэг. Таны дархлааны тогтолцоо хэвийн, хүчтэй ажиллаж байвал таныг гадны өвчин эмгэг үүсгэгчээс хамгаалж та эрүүл саруул байх болно.

Дархлаа дарангуйлагдах, дархлаа сулрах шалтгаан:

  • Дархлаа тогтолцооны эд, эрхтэнг гэмтээдэг өвчнүүд (ДОХ, грануломатоз г.м)
  • Дархлаа дарангуйлах эмийн хэрэглээ (стеройд даавар- преднизолон, эрхтэн шилжүүлэн суулгасны дараа уух эмүүд- програф, дархлааны эмгэгийг эмчлэх эмүүд -циклоспорин г.м)
  • Орчны бохирдол- хүнд метал, пестицидийн хордлого
  • Хоол тэжээлийн дутагдал, тураал
  • Таргалалт
  • Архаг архидалт
  • Бүх төрлийн тамхидалт, донтолт

Таргалалт хүний биеийн дархлаанд нөлөөлөх үү?

May be an image of text

Биеийн жингийн илүүдэл, таргалалт нь хүний биеийн дархлааг сулруулж элдэв халдварт өвчинд өртөмхий болгодог болохыг судлаачид, эмч мэргэжилтнүүд олон судалгаа нотолгоогоор батлан харуулсаар байна.

Тодруулбал: таргалалт нь дархлааны тогтолцооны чухал бүрэлдэхүүн болох цусны эсүүд (моноцит, лимфоцит, макрофаг, сэртэнт эс г.м) -ийн хэвийн үйл ажиллагааг дарангуулах, дархлааны урвалыг явуулдаг цитокин бодисыг саатуулах зэргээр дархлааг сулруулдаг болохыг судлаж мэдээд байна.

Хамгийн ойрын бөгөөд сургамжтай жишээ бол дэлхий даяаар олон сая хүнийг өвчлүүлэн, цөөнгүй нас баралтад хүргэсэн Ковид-19 цар тахал юм. Таргалалттай хүн ковид-19-ын халдвар авсан тохиолдолд биеийн байдал хүндэрч эмнэлэгт хэвтэх, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх тохиолдол хэвийн жинтэй хүмүүсээс илүү өндөр байгаа нь ажиглагдсан байна.

Ийм ч учраас ДЭМБ, АНУ-ын Өвчний Хяналтын Төв зэрэг байгууллагаас таргaлалттай Ковид-19 халдвартай иргэдэд онцгой анхаарахыг зөвлөж байсан. Манай улс ч таргалалтыг ковид-19-ын халдвар хүндрэх эрсдэл гэж авч үзэн биеийн байдал хүндрэх, нас барах эрсдлээс хамгаалах зорилгоор хэт таргалалттай ковид-19-ын халдвартай иргэдээ эмнэлэгт хэвтүүлэн эмчлэх тактик баримталж байсан.

Илүүдэл жин, таргалалт нь таны дархлааг сулруулан халдварт өвчинд өртөмхий, өвчний эдгэрэлт удаан, эмчилгээний үр дүн муу байх шалтгаан нөхцөл байж болох тул та илүү жингээ хасч хэвийн жингээ барихыг зорин тууштай хөдөлмөрлөөрэй.

Секс хийх нь эрүүл мэндэд ач тустай
Секс хийх нь эрүүл мэндэд ач тустай
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.