/2023.5.8/ УИХ-ын гишүүд энэ долоо хоногт тойрог тус бүртээ ажиллаж, Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг танилцуулна. Энэ төсөл нь ердөө ганц заалттай бөгөөд тэр нь:
“1.Улсын Их Хурал нэг танхимтай байна. Улсын Их Хурлын гишүүдийн далан зургааг мажоритар аргаар, далан зургааг пропорциональ аргаар сонгоно.” Гэдэг заалт юм.
Иргэдийн амьдрал хэцүү байгаа энэ үед “Бид хоёр дахин олуулаа болох гээд байгаа юм” гэж танилцуулах нь тэдний хувьд хамгийн том даваа байх биз. Тэгвэл УИХ-ын гишүүд эдийн засгийн ямар нөхцөл байдал дунд дээрх саналыг иргэдэд тавихаар очиж байна вэ гэдгийг Монголбанкны "Монгол Улсын өрхийн түүвэр судалгаа"-нд үндэслэн танилцуулж байна.
Энэ судалгааг хоёр жил тутамд хийдэг бөгөөд 2018, 2020, 2022 онуудын дүнг харьцуулан хүргэе.
ЭМЗЭГ ДАВХАРГА 11 ХУВИАР НЭМЭГДЭЖ,
ДУНДАЖ ДАВХАРГА 8 ХУВИАР БУУРЧЭЭ
Монголбанкнаас хийсэн өрхийн түүвэр судалгаагаар орлогын тэгш бус байдал нийгэмд улам ихсэж байгаа дүн гарчээ.
Тус судалгаанд нийслэл болон нийт аймгийн 1847 өрхийг хамруулсан байна. Судалгаанд нэг хүнд ногдох орлогыг дараах байдлаар тодорхойлжээ.
БҮЛГИЙН ТОДОРХОЙЛОЛТ |
НЭГ ХҮНД НОГДОХ САРЫН ОРЛОГЫН ХЭМЖЭЭ
|
Ядуу |
220 мянган төгрөгөөс доош |
Эмзэг |
223-558 мянган төгрөг |
Дундаж |
558-1,115 мянган төгрөг |
Боломжийн |
1,115-2,230 мянган төгрөг |
Чинээлэг |
2,230 мянган төгрөгөөс дээш орлоготой |
Эх сурвалж: Монголбанк
Өрхүүдийн орлогын үзүүлэлтэд үндэслэн 2018, 2020, 2022 онуудад өрхүүдийн нөхцөл байдал хэрхэн өөрчлөгдсөнийг дараах хүснэгтээр харуулъя.
Бүлэг |
2018 |
2020 |
2022 |
Ядуу |
15% |
19% |
19% |
Эмзэг |
34% |
38% |
45% |
Дундаж |
30% |
26% |
22% |
Боломжийн |
13% |
8% |
6% |
Чинээлэг |
7% |
9% |
8% |
Дээрх хүснэгтээс харвал 2018 оноос хойш нийгмийн эмзэг бүлгийнхэн 11 хувиар өсөж, дундаж бүлэг 8 хувиар, боломжийн бүлэг мөн 7 хувиар тус тус буурсан байна.
Эмзэг бүлэг нэмэгдэж, дундаж бүлэг цөөрч байхад эсрэгээрээ чинээлэг бүлэг нэмэгдсэн нь энэ судалгааны эхэнд өгүүлсэн тэгш бус байдал ихсэж байгаагийн нэг илрэл болох ажээ.
Өнгөрөгч 2022 онд судалгаанд хамрагдсан өрхүүдийн орлогын дундаж нь 1,8 сая төгрөг байна. Ингээд үзвэл өрхүүдийн дийлэнх нь буюу 70 гаруй хувь нь дундаж орлогоос доогуур хэсэгт багтжээ.
Сарын орлогын хэмжээг нь америк доллартай харьцуулвал, дундаж давхаргынхны хувьд орлогын хэмжээ нь 20 орчим хувь буурсан байна.
ӨРХИЙН ОРЛОГЫГ ЮУНААС БҮРДҮҮЛЖ БАЙНА ВЭ?
Өрхийн орлогын гол эх үүсвэр нь цалин ажээ. Тухайлбал, нийт орлогод цалингийн хувь хэмжээ :
- Ядуу бүлгийн хувьд 34%,
- Эмзэг бүлгийн хувьд 43%,
- Дундаж” бүлгийн хувьд 44%,
- Боломжийн бүлгийн хувьд 37%,
- Чинээлэг” 43% байна.
Нийт орлогод хүүхдийн мөнгө болон тэтгэмжийн эзлэх хувь нь ядуу бүлгийн хувьд өндөр гэж гарчээ.
Харин орлого нь зарлагатаа хүрдэггүй өрхүүд зөрүүгээ зээлээр шийддэг байна. Зээлийн бүтцийг авч үзвэл:
- 38% нь банкнаас,
- 24% нь хувь хүмүүсээс,
- 9% нь ББСБ болон ХЗХ-ноос,
- 8% нь ломбардаас зээл авдаг гэж хариулжээ.
ЗАРДЛЫН ДИЙЛЭНХИЙГ ЮУ ЭЗЭЛЖ БАЙНА ВЭ?
Дундаж болон боломжийн амьдралтай хүмүүсийн худалдан авах чадвар буурсан бол чинээлэг өрхийнх эсрэгээрээ өсчээ. Дараах хүснэгтээс нийгмийн бүлгүүд юунд илүү их мөнгө зарцуулж байгааг харах боломжтой.
|
Зээлийн төлбөр |
Хүнс |
Түрээс |
Хүнсний бус |
Шатахуун |
Бусад |
Ядуу |
30% |
20% |
14% |
14% |
8% |
14% |
Дундаж |
29% |
19% |
10% |
13% |
8% |
22% |
Чинээлэг |
41% |
15% |
15% |
13% |
10% |
8% |
Дээрх судалгаанаас харвал манай улсын дундаж давхарга улам бүр багассаар, нийгэмд тэгш бус байдал нэмэгдсээр байна.
Яг ийм нөхцөлд УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж таарч байна. Иргэдийн амьдрал өдрөөс өдөрт дордож буй энэ үед "Бид хоёр дахин олуулаа болмоор байна" гээд очвол УИХ-ын гишүүдийг арай зодчихгүй байгаа?