Хятад улс Талибуудтай найрсаг харилцаа тогтооход бэлэн байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятад улс Талибуудтай найрсаг харилцаа тогтооход бэлэн байна

As Taliban advances, China lays groundwork to accept an awkward reality |  The Japan Times

Талибанчууд Афганистан улсыг эзлэн авсны дараа Хятад улс засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч даваа гарагт тус улстай "найрсаг, хамтын ажиллагааны" харилцаагаа гүнзгийрүүлэхэд бэлэн байна гэж мэдэгдэв.

/2021.08.17/: Афганистан улс нь Шинжааны хилийн бүс нутагт оршин суудаг үндэстний цөөнх болох Уйгурын салан тусгаарлагчдыг үйл ажиллагаагаа явуулах гол цэг болж магадгүй гэж Бээжин эмээж байсан. Гэвч Талибаны төлөөлөгчид өнгөрсөн сард Тяньжин хотод БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-тэй уулзаж, Афганистаныг зэвсэгт дайчдын бааз болгон ашиглуулахгүй гэж амласан юм. Үүний хариуд Хятад улс Афганистан улсыг сэргээн босгоход эдийн засгийн дэмжлэг үзүүлж, хөрөнгө оруулалт хийхийг санал болгосон.

Хятад улс нь Афганистан улстай 76 км (47 миль) уулархаг газраар хиллэдэг.

Даваа гарагт Хятад улс гео-стратегийн ач холбогдлоороо том гүрнүүдийн анхааралд олон жилийн турш байсан Афганистан улстай харилцаагаа гүнзгийрүүлэх боломжийг "сайшааж" байгаагаа хэлэв.

Хятадын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа "Талибанчууд Хятад улстай сайн харилцаагаа хөгжүүлнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэн, Хятад улс Афганистан улсын сэргээн босголт, хөгжилд оролцоно гэдэгт итгэж байна" гэж хэлсэн бөгөөд "Бид үүнд баяртай байна. Хятад улс Афганистанчууд өөрсдийн хувь заяагаа бие даан тодорхойлох эрхийг хүндэтгэж, Афганистан улстай найрсаг, хамтын ажиллагааны харилцаагаа үргэлжлүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна" гэв.

Хуа Талибанчуудад хандан төрийн эрх мэдлийг аажмаар шилжүүлэх, мөн нээлттэй, хүртээмжтэй "Исламын засгийн газар" байгуулахдаа афганчууд болон гадаадын иргэдийн аюулгүй байдлыг хангах амлалтаа биелүүлэхийг уриалав.

Хэдэн сарын өмнөөс Афганистан улсад нөхцөл байдал хүндэрч эхэлмэгц Бээжин иргэдээ тус улсаас гаргаж эхэлсэн хэдий ч БНХАУ-ын Кабул дахь Элчин сайдын яам үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулсаар байна гэж Хуа хэлэв.

Хятад улсын элчин сайдын яам даваа гарагт хийсэн мэдэгдэлдээ Афганистанд байгаа иргэддээ "Аюулгүй байдалдаа анхаарлаа хандуулж, гэрээс гарахгүй байхыг" сануулжээ.

АНУ -ын Ерөнхийлөгч Жо Байден 9-р сарын 11 гэхэд АНУ-ын цэргүүдийг бүрэн гаргахаа амласан нь хорин жилийн турш үргэлжилсэн дайныг зогсоосон боловч Афганистаны засгийн газар маш хурдан нуран унаж, Талибанчууд маш түргэн дайралт хийсэнд Вашингтон цочирджээ.

АНУ Афганистанаас яаран гарсныг удирдлагын бүтэлгүйтэл гэж Хятад улс удаа дараа шүүмжилж байсан юм.

Тогтвортой байдал ба бизнес

Талибан тус улсыг эзлэн авснаар Хятад улсын стратегийн үүд хаалга нээж өгч байгаа нь эрсдэл, боломж аль алийг нь дагуулж байна.

Арав гаруй жилийн дайны дараа тус улсын тогтвортой байдлыг хангах нь Хятад улсын гол үүргээс гадна өөрийн хилийн аюулгүй байдал болоод хөрш Пакистан улсад хийсэн дэд бүтцийн стратегийн хөрөнгө оруулалтаа хамгаалах гэж оролдож байгаа үйлдэл юм. Энэ нь Хятад-Пакистаны эдийн засгийн хонгил юм.

Бээжингийн хувьд Кабул хотод тогтвортой, хамтын засаг захиргаатай байх нь Хятадын "Нэг бүс нэг зам" санаачилгаа Төв Азийн бүгд найрамдах улсуудаар дамжин Афганистан хүртэл өргөжих боломжийг нээх болно. Харин Талибанчууд Хятад улсыг хөрөнгө оруулалтын гол эх үүсвэр ба эдийн засгийн дэмжлэг үзүүлнэ гэж үзэж байгаа бөгөөд тус улсыг шууд эсвэл шууд бусаар ойрын хамсаатнаа болно гэж үзэж байгаа гэж шинжээчид үзэж байна.

Хятад улс Талибанчуудыг Афганистаны шинэ удирдагчид гэж албан ёсоор хүлээн зөвшөөрөөгүй байгаа ч Ван И өнгөрсөн сард Тяньжинд болсон уулзалтын үеэр тэднийг "цэрэг, улс төрийн шийдвэрлэх хүчин" гэж нэрлэжээ.

Эх сурвалж: ndtv.com

Алхахад “АЙМШИГТАЙ“ гүүр хэзээ явган хүний замтай болох вэ?
Алхахад “АЙМШИГТАЙ“ гүүр хэзээ явган хүний замтай болох вэ?
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.