/2021.08.16/: 2021-2022 оны Шинэ хичээлийн жил 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэхтэй холбогдуулан "Хүүхэд тээвэрлэх автобус ба үйлчилгээнд тавих хяналт шалгалт"-ыг энэ оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 08 дугаар сарын 21-ний өдрийн хооронд Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн боловсролын газар, Нийтийн тээврийн үйлчилгээний газрууд хамтран явуулж эхэллээ.
Нийтийн тээврийн үйлчилгээний газрын "Тeхникийн хяналтын үзлэгийн төв"-д Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлдэг цэцэрлэг, eрөнхий боловсролын сургуулиудын хүүхэд тээвэрлэх автобус эзэмшигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, жолооч нарыг хамруулан явагдаж байна.
Уг хяналт шалгалтын үйл ажиллагаа 8 цэгт явагдаж, 140 гаруй автобус шалгалтад хамрагдана.
Эх сурвалж: ТЦА