Нийслэлийн хэмжээнд ЕБС-д суралцах 342 мянган сурагч байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн хэмжээнд ЕБС-д суралцах 342 мянган сурагч байна

/2021.08.13/ Нийслэлийн хэмжээнд энэ хичээлийн жилд ЕБС-д 342 мянган сурагч, цэцэрлэгт 114 мянган хүүхэд хамрагдах тооцоо байгаа аж.

Өнөөдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БШУ-ы сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар нар нийслэлийн зарим сургууль, цэцэрлэгийн 2021-2022 оны хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажилтай өнөөдөр танилцлаа.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 75-р сургууль, Баянзүрх дүүргийн 14-р сургууль, 146-р цэцэрлэгт ажиллан, багш ажилчдын саналыг сонссон юм.

Мөн багш, боловсролын байгууллагын ажилчид ажилдаа орсон. Хичээлийн жилийн бэлтгэл ажлаа хангаж байгаа гэв.

Түүнчлэн бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагаа есдүгээр сарын 1-нээс эхлэх юм байна.

Нэгдүгээр хорооллын арын замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-20-ны хооронд хаана
Нэгдүгээр хорооллын арын замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 15-20-ны хооронд хаана
 
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
“Монгол Улсын Ерөнхий сайдад итгэл хүлээлгэх тухай” Улсын Их Хурлын тогтоол батлахыг дэмжсэнгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.