Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт 2,5 их наяд төгрөг төвлөрүүлжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эрдэс баялгийн салбараас улсын төсөвт 2,5 их наяд төгрөг төвлөрүүлжээ

May be an image of outdoors

/2021.08.13/: Эрдэс баялгийн салбараас энэ оны эхний зургаан сарын байдлаар улсын төсөвт 2.5 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 1.7 их наяд төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Дэлхий дахинд цар тахлын дараах эдийн засаг сэргэж буйтай холбоотойгоор эрдэс баялгийн бүх төрлийн бүтээгдэхүүний үнэ өсч буйг эдийн засагчид дүгнэж байна. Дэлхийн зах зээлд нүүрс, зэс, газрын тос, төмрийн хүдэр, цайр, жонш, алтны үнэ өссөн нь манай улсын төсөвт төвлөрүүлэх орлогод эерэгээр нөлөөлж буй.

Энэ онд манай улс 28 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч, цар тахлаас үүдэлтэйгээр экспортын хэмжээ буурах хандлагатай байна. Гэхдээ нүүрсний үнэ өссөн учир төсөвт төвлөрөх гүйцэтгэл эхний хагас жилийн байдлаар 98 хувьтай гарчээ.

Наймдугаар сарын 16-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд хойд хэсгийг ээлжлэн хаана
Наймдугаар сарын 16-23-ны хооронд Баянбүрдийн тойргийн урд хойд хэсгийг ээлжлэн хаана
 
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
ШИЙДВЭР: Аж ахуйн нэгжийн худалдан авсан нүүрсийг тусгай гарцаар нэвтрүүлэх ажлыг шуурхай зохион байгуулахыг үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.