2 жилийн хугацаанд автомашины тоо 100 мянгаар нэмэгджээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2 жилийн хугацаанд автомашины тоо 100 мянгаар нэмэгджээ

/2021.08.13/: Хичээлийн шинэ жил эхлэх үеэр нийслэлийн авто замд ачаалал үүсдэг. Цэцэрлэг, сургуулийн хүүхдүүдийг нэг дүүргээс нөгөө рүү, хотын захаас төв рүү зөөж байгаа нь хотын түгжрэлд нөлөөлж буй. Нийслэлийн Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Одсүрэн:

-Замын хөдөлгөөний удирдлагын төвийн 2019 оны бүх камерыг шүүж, авто замын зорчих хөдөлгөөнд оролцож байгаа автомашины тоог бүтэн жилээр нь гаргаж үзлээ. Ковидгүй, өндөр ачаалалтай байсан үе гэж 2019 оныг сонгож авсан.

Долдугаар сард амралт, аялал зугаалгын үе таарч, замын ачаалал эрс хөнгөрдөг. Наадмын үеэр өдөртөө 150-170 мянган тээврийн хэрэгсэл зорчих хөдөлгөөнд оролцсон нь судалгаанаас харагдсан. Харин наймдугаар сарын 15-наас замын хөдөлгөөний ачаалал одоо үеийнхээс хамгийн багадаа хоёр дахин нэмэгддэг. 2019 оны наймдугаар сард өдөртөө 373 мянган машин замын хөдөлгөөнд оролцож байсан. Одоо бол энэ тоо 500 мянга руу дөхсөн.

Учир нь өнгөрсөн хоёр жилийн хугацаанд автомашины тоо 100 мянга орчмоор өссөн байгаа юм. Энэ өндөр ачааллын үе аравдугаар сарын сүүл үе хүртэл үргэлжилдэг. Харин сурагчдын нэгдүгээр улирлын амралтын үеэр замын түгжрэл 28 хувь буурсан байдаг. Судалгаанаас түгжрэл арванхоёрдугаар сард дахин нэмэгддэг болох нь харагдсан.

Эх сурвалж: НЗДТГ

Өнөөдөр 400 иргэнээс ПСР шинжилгээ авна
Өнөөдөр 400 иргэнээс ПСР шинжилгээ авна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.