Түүхэн дэх амжилттай хөөрсөн хүн тээврийн сансрын хөлгүүд
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Түүхэн дэх амжилттай хөөрсөн хүн тээврийн сансрын хөлгүүд

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

1960-аад оноос хойш хүн төрөлхтөн сансрын нислэгт маш том үсрэлт хийсэн. Түүнээс хойш сансрын хөлөг технологиуд хөгжсөөр өнгөрсөн долоо хоногт Боинг компани Starliner сансрын капсулаа амжилттай хөөргөж мөн газардуулсан байна.

Ингэснээр Боинг компани Олон Улсын Сансрын Станц (ОУСС)-д хүн илгээсэн хувийн хоёр дахь компани болж магадгүй гэсэн үг юм. 1961 оноос хойш засгийн газрын агентлагууд хүн сансарт нисгэж байсан бол одоо үед хувийн компаниуд энэ залгамж халааг авч эхэлж байна. Хүн төрөлхтний сансарт ниссэн түүх болон үүнийг боломжтой болгосон сансрын хөлгийн гайхалтай инженерчлэлийн талаар товч танилцуулъя.

1. Восток (СССР, 1961 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

61 жилийн өмнө буюу 1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд ЗХУ-ын сансрын нисгэгч Юрий Гагарин “Восток” хөлгөөр анх удаа сансарт ниссэн нь хүн төрөлхтөн анх удаа сансарт ниссэн тохиолдол юм.Гагарин задгай сансарт дэлхийг бүтэн нэг тойрчихоод буцаад агаар мандал руу орж газардсан. Восток сансрын хөлөгт газардах эд анги байгаагүй учир Гагарин буцаж агаар мандалд орохдоо хөлгөөсөө салж шүхрээр буух ёстой байжээ. Восток хөлөг нь сансрын нисгэгчийн хөл хавьцаа цонхтой, жижигхэн бөмбөрцөг хэлбэртэй, нэг хүний багтаамжтай байсан гэдэг. 1961-1963 онуудад нийт 6 Восток 6 хүний хамтаар сансарт хөөрсөн бөгөөд үүнд нь 1963 онд Валентина Терешкова сансарт ниссэн хамгийн анхны эмэгтэй болж байжээ.

2. Mercury (АНУ, 1961 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

ЗХУ Гагариныг сансарт нисгэсэнээс хойш гуравхан долоо хоногийн дараа АНУ Mercury төслийн хүрээнд дэлхийн дэд орбитод Алан Шепард ниссэн. АНУ хамгийн анхны сансарт ниссэн хүнээс сэдэвлээд Жефф Безосын Blue Origin компани анхны сансрын хөлгөө New Shepard гэж нэрлэжээ. 1962 оны хоёрдугаар сард АНУ-н сансрын нисгэгч Меркури төслийн хамгийн анхны дэлхийн орбитод орж чадсан хүн болж байв. Тэрбээр дэлхийг нийт гурван одоо тойрчихоод газарджээ. 1963 оны гуравдугаар сард хамгийн сүүлийн капсул нь нисээд Меркури төсөл зогссон. Энэ үед АНУ болон ЗХУ аль аль нь 6 хүн сансарт нисгэсэн байсан бөгөөд нийт сансарт ниссэн цагаараа ЗХУ тэргүүлж байв. Mercury хөлөг нь Конусан хэлбэртэй, Восток хөлөгтэй адилхан нэг л хүний багтаамжтэй байсан төдийгүй цонх нь нүдний харааны түвшинд арай ядан хүрдэг байжээ.

3. Gemini (АНУ, 1965 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

Gemini нь хоёр сансрын нисгэгч багтаах боломжтойгоор өөрчилж тохируулсан Mercury капсул юм. Тухайн үед сансрын хөтөлбөрөөр ЗХУ, АНУ-с мөн л түрүүлж Восток хөлгийн залгамж халаа Восход сансрын хөлгөөс хамгийн анх задгай сансарт 1965 оны гуравдугаар сарын 18-нд Алексей Леонов 12 минутын турш задгай сансарт байсан бол 1965 оны зургаадугаар сарын 3-нд НАСА-н сансрын нисгэгч Эд Уайт Gemini сансрын хөлгөөс гарч задгай сансарт ойролцоогоор хориод минут хөвж байсан түүхтэй. Gemini хөтөлбөрийн чухал тэмдэглүүштэй зүйл нь бусад сансарын хөлөгтэй сансарт залгагдах маш том туршлага болсон. Мөн Gemini сансрын хөлгүүд нийтдээ 20 нисгэгчтэй хөөрч байжээ.

4. Союз (ЗХУ/ОХУ, 1967)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

Союз хөтөлбөр бол түүхэн дэх хамгийн урт сансрын хөлгийн хөтөлбөр юм. 1967 онд хамгийн анхны хөлгийг хөөргөснөөс хойш Орос улс нийтдээ Союз хөлгөөр 140 гаруй удаа хүн сансарт хөөргөжээ. 1967 онд хамгийн анхны Союз хөлгийн нислэгт сансрын нисгэгч хурандаа Владимир Комаров дэлхий рүү буцаж орох үедээ шүхрийн алдаанаас болоод хөлөг дэндүү хурдтай унаснаар амь эрсдсэн байдаг. Үүнээс хойш Орос улс нийтдээ амжилттайгаар 140 гаруй удаа Союз хөлгөөр хүн сансарт амжилттай хөөргөж газардуулсан хэмээн тэмдэглэжээ. Мөн 1975 онд Apollo хөлөгтэй Союз хөлөг сансарт залгагдаж хоёр улсын хоорондох сансрын өрсөлдөөнийг төгсгөсөн үйл явдал болсон.

Украйн улс руу халдсан үйл явдлаас болоод ОХУ-д эдийн засгийн хориг тавих үед Роскосмосын тэргүүн Дмитрий Рогозин АНУ-г өөрсдийн “сансрын шүүрээрээ” сансарт нисэж болно шүү гэжээ. Үүний хариуд SpaceX-н гүйцэтгэх захирал компанийхаа Falcon 9 сансрын хөлгийг “Америк шүүр” гэж нэрлэв. 2010 оноос хойш Америк шүүр буюу Falcon 9 нь нийт 159 удаагийн оролдлогоос 157 удаад нь амжилттай хөөрчээ.

5. Apollo/Сарны модуль (АНУ, 1968 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

1969 онд саран дээр газардсан Apollo 11 хөлөг нь удирдлагын модуль, засвар үйлчилгээний модуль болон сарны модуль гэсэн 3 тусдаа модулиас бүрдсэн. Сарны модулийн тусламжтайгаар Нил Армстронг болон Базз Алдрин нар саран дээр анх удаа газардаж хамгийн анхны саран дээрх алхмыг хийсэн байдаг.1972 оны 12 дугаар сард Apollo 17 хөлөг онгоц Apollo төслийн хамгийн сүүлийн онгоц болон хөөрч хүн төрөлхтний хувьд хамгийн сүүлийн удаа саран дээр очсон байдаг. НАСА болон Space X нар Artemis III төслөөрөө энэ чухал үйл явдлыг дахин давтаж саран дээр буух төлөвлөгөөтэй байгаа.1968 оны 12 дугаар сараас эхлэн 1972 оны 12 дугаар сар хүртэл Apollo төслийн хүрээнд нийтдээ 9 удаагийн нислэгээр 24 хүн саран дээр очиж байжээ.

6. Space Shuttle/Сансрын хөлөг (АНУ, 1981 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

НАСА-н Space Shuttle хамгийн анхны дахин ашиглах боломжтой сансрын хөлөг. НАСА нийт ийм 5 хөлөг угсарсан бөгөөд 1981- 2011 оны хооронд нийтдээ 135 баг бүрэлдхүүнтэй даалгавар амжилттай гүйцэтгэсэн байна. Нийт 355 хүн сансарт нисгэсэн бөгөөд эдгээрээс маш олон хүн нь давтан нислэгт оролцсон түүхтэй. Харамсалтай нь тус 5 хөлгийн 2 нь 1986 болон 2003 онуудад сүйрчээ.

7. Shenzhou (БНХАУ, 2003 он)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

Хятадын Shenzhou 5 хөтөлбөр нь амжилттай болсоноор 2003 оны аравдугаар сарын 15-нд сансрын нисгэгч Ян Ливэй дэлхийн тойрог замд орж, БНХАУ сансарт хүн нисгэсэн 3 дахь улс болсон юм. Shenzhou сансрын хөлөг нь хэмжээгээр том боловч Союзтэй загварын хувьд ижил. Хамгийн анх 1999 оны 11 дүгээр сарын 19-нд ямар нэгэн хүнгүйгээр хөөрч байсан. Ингээд хамгийн сүүлд Shenzhou 13 амжилттайгаар хөөрч дөрөвдүгээр сард дэлхийд буцаад газарджээ.

8. Crew Dragon (US, 2020)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

2011онд хамгийн сүүлд Space Shuttle сансрын хөлөг ниссэнээс хойш АНУ өөрсдийн сансрын хөлгийг нисгээгүй байсан билээ. Ингээд 2020 оны тавдугаар сард НАСА SpaceX-тэй хамтран Demo-2 гэсэн Dragon капсулыг амжилттай хөөргөж чадсан. Үүнээс хойш SpaceX нийтдээ 22 сансрын нисгэгч амжилттайгаар сансарт хөөргөөд байна. SpaceX компани нь хамгийн анхны хувийн сансрын хөлөг амжилттайгаар хөөргөсөн компани болсон бөгөөд задгай сансарт алхах хамгийн анхны хувийн компани болохоор төлөвлөн ажиллаж байна.

9. Бонус: SpaceShipOne (АНУ, 2004)

From NASA to SpaceX: The most successful human spacecraft in history

2004 оны зургаар сарын 21-нд Калифорниа мужийн Можаве хотын Scaled Composites компанийн зохион бүтээсэн SpaceShipOne нь сансарт хөөргөсөн анхны хувийн нисэгчтэй сансрын хөлөг болсон юм. Энэ бол SpaceX-ийн Falcon 1-ээс өмнө сансарт гарч дэлхийн тойрог замд хүрсэн анхны хувийн сансрын хөлөг байсан. Тиймээс Scaled Composites болон SpaceX хоёулаа сансрын шинэ эрин үеийг өдөөсөн гэж үзэж болно.

Энэ сансрын эрин үед хувийн компаниуд анх удаа арилжааны байдлаар сансарт алхахаар бэлтгэж, тойрог замд сансрын станцууд байрлуулахаар төлөвлөж болон саран дээр буух төхөөрөмж барьж, эцэст нь Ангараг гаригт хүрэхээр бэлдэж байгаа нь хүний төрөлхтний хувьд сансрын нислэгийн том алхам болж байна.

Эх сурвалж: https://interestingengineering.com/

Эрүүгийн хуульд “Доромжлох“ заалтыг оруулахыг ЭРС ЭСЭРГҮҮЦЛЭЭ
Эрүүгийн хуульд “Доромжлох“ заалтыг оруулахыг ЭРС ЭСЭРГҮҮЦЛЭЭ
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын 16 дугаар бага хуралд оролцох үеэрээ зарим улс орны павильонд зочиллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.