Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах уу?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах уу?

/2022.04.08/ “Монголын эдийн засгийн чуулган-2022”-ыг энэ дөрөвдүгээр сарын 7, 8-ны өдөр "Шинэ сэргэлт" уриан дор Төрийн ордонд зохион байгуулж байгаа.

Өчигдөр болж өнгөрсөн чуулганаар үндсэн хоёр хуралдаан, салбар зургаан хэлэлцүүлэг хийсэн.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уг чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ " боомтын хүчин чадал гурав дахин нэмэгдэнэ" гэдгийг онцлон дурдсан.

Харин Шадар сайд С.Амарсайхан, "Боомтуудын хүчин чадлыг нэмэгдүүлнэ. Ойрын хоёр жилд ачаа эргэлтийг нэмэгдүүлснээр эдийн засгийг ДНБ-ээрээ хоёр дахин нэмэгдүүлэх бодит боломж байна" гэдгийг цохон хэлсэн.

Тэгвэл өчигдрийн "Боомтын сэргэлт тээвэр, логистикийн хямрал хэлэлцүүлэг"-ийн үеэр олон хүн саналаа хэлжээ. Тэдгээрээс онцлог заримаас нь хүргэе.

Хилийн боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх төслүүдээ яаралтай дуусгах гэсэн нэг санал байна. Манай улсын хилийн боомтуудын хүчин чадал хөрш орнуудын хүчин чадлаас хэд дахин бага тул дараалал ихээр үүсдэг. Ийм их дараалал үүсгэхгүй, зорчигчдыг саадгүй нэвтрүүлж чадахыг хилийн боомтын хүчин чадал гэх аж.

Үүнтэй уялдуулан манай улсад байгаа авто замын нийт боомтоос ач холбогдлынх нь дагуу үнэлэн хатуу хучилттай замаар холбох шаардлагатай гэж хэлэх нь байна. Гэхдээ энэ санааг төсөл хэлбэрээр эхнээс нь хэрэгжүүлээд явж байгаа аж.

Боомтуудын хүчин чадлыг нь нэмэгдүүлэх нэмэлт төсөл хэрэгжүүлэх шаардлагатай гэх нэгэн нь ч гарчээ. Ялангуяа боомтууд ачаалалгүй байгаа энэ үед хэрэгжиж байгаа төслүүдээ яаралтай дуусгах шаардлагатай гэнэ.Харин ач холбогдлоор нь үнэлсэнээс хойш үлдсэн боомтуудынхаа замыг ч хатуу хучилттай болгон хөгжүүлье гэжээ.

Мөн хилийн боомтуудын ажиллах цагийн хуваарийг уртасгах ёстой. Болж өгвөл 24 цагийн ажиллагаатай болгоё. Тэгвэл нэвтрүүлэлтийн хүчин чадал нэмэгдэнэ гэсэн бас нэг санал ч байна.

Хоёр талын ажиллагаатай буюу зөвхөн хоёр талын улс зорчих хилийн боомт одоогоор нийт 27 байгаа аж. Эдгээрийг олон улсын зэрэглэлд аль болох хурдан шилжүүлье гэсэн санал бас гарчээ.

Манай улс одоогийн байдлаар 90 гаруй оронтой иргэд харилцан нэвтрэлцэх хэлэлцээр байгуулсан байгаа аж. Эдгээр хэлэлцээрээ ч шинэчлэж цэгцлэх ёстой гэж зарим нь үзэж байна.

Монгол Улсын хэмжээнд хилийн боомтын асуудлаар хөрш орнуудтай байгуулсан хэлэлцээр, Засгийн газрын тогтоолын дагуу нийт 46 боомттой байхаар тусгажээ.

Үүнд, ОХУ-тай хиллэдэг хэсэгт 29, БНХАУ-тай хиллэдэг хэсэгт 13, Агаарын замын боомт дөрөв байгаа аж .

Үүнээс олон улсын ажиллагаатай 14, хоёр талын байнгын ажиллагаатай 11, хоёр талын түр буюу улирлын ажиллагаатай 14, дамжин өнгөрөх 7 боомт байхаар заажээ. Үүнээс авто замын 39, төмөр замын гурав, агаарын замын дөрвөн боомт байна. Эдгээрээс Монгол-Оросын хил байрлах 19 боомтын дэд бүтэц бүрдээгүйн улмаас 1994 оноос хойш ажиллаагүй аж.

"Монголын эдийн засгийн чуулган-2022" хоёр дахь өдрөө "Шинэ сэргэлт" уриан дор Төрийн ордноо болж байна.

Өчигдөр болсон жагсаалтай холбоотойгоор ЭЦА-гаас мэдээлэл хийнэ
Өчигдөр болсон жагсаалтай холбоотойгоор ЭЦА-гаас мэдээлэл хийнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.