Twitter компани Communities нэртэй шинэ үйлчигээгээ нэвтрүүлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Twitter компани Communities нэртэй шинэ үйлчигээгээ нэвтрүүлжээ

How Twitter Makes Money: Advertising and Data Licensing

/2022.04.04/: Өнгөрсөн жилийн есдүгээр сард анх туршилтын журмаар эхлүүлж байсан Twitter Communities үйлчилгээ нь Монголын хэрэглэгчдийн хувьд өнгөрсөн долоо хоногоос эхлэн албан ёсоор хэрэглээнд нэвтэрч эхэллээ.

Twitter платформ хэрэглэгчдээ нэмэгдүүлж, цар хүрээгээ тэлэхийн тулд үе үе шинэ үйлдэл нэвтрүүлж, хэрэглэгчдэд төдийлөн таалагдахгүй байгаа шинэчлэлүүдээ хэсэг хугацааны дараа болиулдагийг бид өнгөрсөн жил Twitter Fleets үйлдлээс харж авсан билээ. Тэгвэл энэ удаа тус компани хэрэглэгчдийг ижил сонирхол, сэдвийнхээ хүрээнд бүлэг үүсгэж, нэгдэн нийлэх боломж олгож байгаа Communities үйлдлээ ийнхүү албан ёсоор нэвтрүүлж байна.

Twitter Communities нь юугаараа онцлог вэ?

Зарим хэрэглэгчийн хувьд, (бидний нэрлэж заншсанаар) “заал”-анд бичихийн оронд тодорхой сэдвийн дагуу, тодорхой хүмүүст л хүргэх бичвэр оруулах хүсэлтэй байдаг нь дамжиггүй. Хэрэв та Communities-т нэгдэж чадвал бүх дагагчиддаа бус харин өөрийн нэгдсэн буюу үүсгэн байгуулсан бүлэг дотроо тухайн жиргээгээ оруулах боломжтой болох юм. Ингэснээр тодорхой сонирхол, сэдвийн дагуу яриа хэлэлцүүлэг өрнөх, ижил сонирхолтой хэрэглэгчид нэгдэн цуглах эхлэл тавигдах ба бүлгийн бичвэрүүд нь бүлэгт нэгдээгүй Twitter хэрэглэгчдэд ч унших, хариу үйлдэл үзүүлэх боломжтой байхаар байрших юм. Уг бүлэг нь хүн бүхэн нэгдэхэд нээлттэй байж болохоос гадна зөвхөн үүсгэн байгуулагч буюу админы зөвшөөрлөөр нэгдэж болдог хаалттай бүлэг ч байж болох ажээ.

Энгийнээр тайлбарлавал, Communities нь Twitter List буюу DM группийн илүү сайжруулсан, бусдад нээлттэй хувилбар гэж ойлгож болно. Facebook, LinkedIn группууд, Reddit-ийн subreddit, Discord-ийн серверүүдтэй нэгэн адилаар тодорхой сэдэв, сонирхлоороо цугласан бүлэг хэрэглэгчдэд энэхүү шинэ үйлдлийг зориулжээ.

Хэрэглэгч тодорхой бүлэгт нэгдсэнийхээ дараа өөрийн дэлгэц дээр зөвхөн тухайн бүлгийн жиргээнүүдийг харах, эсвэл дагасан бүх хүнийхээ жиргээг буюу ерөнхий таймлайнаа унших эсэхээ өөрөө тохируулж болно. Хэрэв та тухайн бүлэгтээ хандсан жиргээ оруулах бол шинэ жиргээ үүсгэхдээ dropdown цэснээс Everyone сонголтын оронд Community сонголтыг сонгоод, бичвэрээ илгээнэ.

Мөн Twitter хэрэглэгчид өөрсдийн сонирхдог сэдвээрээ нэгдэх бүлэг олдохгүй байгаа бол өөрөө хүссэн сэдвийн дагуу Community үүсгэх эрх нь нээлттэй ажээ. Ингэхдээ бүлгийн дүрэм, privacy тохиргоонуудаа оруулж, бүлгийн нэр, товч танилцуулгыг бичиж өгөх нь тухайн бүлэгт нэгдэх дараа дараагийн хэрэглэгчдэд илүү ойлгомжтой, тодорхой болох нь дамжиггүй юм.

Twitter Communities үйлчилгээ нь ашиглахад ямар нэг үнэ төлбөргүй бөгөөд шинэ бүлэг үүсгэх, удирдахад ч мөн адил үнэгүй учраас хэрэглэгчид энэ үйлдлийг хүссэнээрээ туршин үзэх боломжтой. Мөн бүлэг үүсгэсэн хэрэглэгч нь тухайн бүлгээ удирдах админ, зохицуулагч буюу модераторуудыг урих эрхтэй байх нь ээ.

Бүлэгт нэгдээгүй хэрэглэгчдийн хувьд бусад бүлгүүдэд яригдаж буй сэдвүүд, бичвэрүүдийг унших, харилцан ярианд оролцох, мөн зүй бус гэж үзсэн жиргээнүүдийг report хийх боломжтой байхаас гадна өөрөө шинээр ямар нэг сонирхлын бүлэг үүсгэх эрх нь үргэлж нээлттэй байх юм. Хэрэв та өөрийн сонирхлын дагуу Community буюу бүлэг үүсгэх хүсэлтэй байгаа бол энд дарж, хүсэлтээ илгээх боломжтой.

УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
УИХ дахь МАН, АН-ын бүлэг хуралдана
 
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Д.Содном: 1960 оны Үндсэн хуульд ард түмний засаглал гэдэг утга нь илүү үйлчилж байсан
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.