/2022.02.22/: Украйн ОХУ-ын тогтворгүй харилцаанаас болж буюу 17-ны өдрөөс огцом унаж эхэллээ. Өнөөдрийн 11 цаг 14 минутын байдлаар Биткойны ханш 36462 доллараар арилжаалагдаж байна. Ердөө өчигдөр энэ ханш 39300 байсан юм.
Биткойнын ханшийн "бухын хандлагыг" /өсөх тренд/ үргэлжлүүлэхийн тулд хэд хэдэн удаа дээш өсөхийг хичээсэн ч 44 мянган долларын эсэргүүцлийг даван туулж чадсангүй.
Криптовалютын зах зээл бүхэлдээ үүнийг дагасан гэж хэлэх нь илүүц биз. Ethereum нь BTC-тэй ойролцоо буурсан бол BNB, XRP, ADA зэрэг тэргүүлэх эгнээнд явдаг зооснуудын ханш ч дагаж унаж байна.
Нөгөөтэйгүүр, алт мэдэгдэхүйц өсөж, 8 сарын дээд түвшинд хүртэл арилжаалагдаж байна. Пүрэв гарагт үнэт металлын үнэ 1%-иар өсч, унц нь 1,902 ам.долларт хүрсэн бол S&P 500 индексээр төлөөлдөг уламжлалт зах зээлүүд 2%-иас илүү унажээ. Мөн энэхүү өсөлт газрын тосны хувьд ч гайхалтайгаар эргэж байна.
Арилжаачид одоогийн байдлаар ОХУ-Украйны асуудлыг нэг тийш болж үйл явдал намжтал арилжаанд оролцохгүйгээр харах төлөвтэй байна. Эсвэл биткойны ханш хамгийн доод үнэдээ очихыг хүлээж байгаа нь дамжиггүй. Иймэрхүү нөхцөл байдалд тэд үнэт металлын тогтвортой байдалд аюулгүй байдлыг эрэлхийлэх хандлагатай байдаг.
Ямартай ч энэ долоо хоногт криптовалютын зах зээлд юу хүлээж байгааг харах сонирхолтой байна. Одоо байгаа үнээс доош унавал Биткойныг 32-33 мянган долларын эсэргүүцэл зогсоож магадгүй юм. Хэрэв энэхүү "шал" сэтэрвэл бид 29 мянга дээрээс тосож авах томоохон боломж хүлээж байна.