/2021.08.04/: Дэлхий улс орнууд Коронавируст цар тахлаас шалтгаалан сургуулийн сурагчдад хичээлийг танхимаар болон зайнаас орж байгаа билээ. Манай улсын хувьд хамгийн урт хугацаанд зайнаас боловсрол олгосон орнуудын тоонд зүй ёсоор ордог.
Тэгвэл Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ерөнхий боловсролын хувийн сургуулиуд эхнээсээ хичээлээ танхимаар орохоо зарлаад байна. Тэдний нэг нь Олонлог сургууль бөгөөд 8-р сарын 11-ний өдрөөс ангиудаа дотор нь 2 ээлж болгон хичээллэхээ мэдэгдээд байна.
Ингэхдээ 9-р сарын 1-ний өдрийг хүртэл суурь хичээл болох Монгол хэл, Математик, Англи хэл, Биеийн тамирыг орох бөгөөд цар тахлаас урьдчилан сэргийлэх зорилгоор хичээл эхлэхээс 2 хоногийн өмнө түргэвчилсэн шинжилгээ авч хариуг хүүхдүүддээ өгч явуулахыг захижээ.
Үүний өмнө нь Орчлон сургууль 8-р сарын 16-наас хичээл эхлэхээ мэдэгдээд байгаа юм.
Мөн өнөөдөр Засгийн газар ээлжит хуралдаанаа хуралдаж байгаа бөгөөд танхимаар хичээл эхлэх эсэхийг шийдвэрлэж байна.