Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчны барилдаан эхлэх гэж байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монголын чөлөөт бөхийн хоёр тамирчны барилдаан эхлэх гэж байна

бичвэр гэх мэтийн зураг байж болно
/2021.08.04/ Олимпын наадмын дэвжээнд монголын чөлөөт бөхийн хоёр тамирчин барилдана.
Манай хоёр тамирчин 10:30 цагт нэгэн зэрэг барилдах юм.
Эмэгтэй 57 кг-ийн жинд Өсвөрийн ДАШТ-ий хүрэл медальт залуу тамирчин Б.Хонгорзул Францын Матилде Ривиератай барилдах юм байна.
1 хүн гэх мэтийн зураг байж болно
Түүний өрсөлдөгч нь Б. Хонгорзулаас12 эгч, Европын аваргаас хүрэл медаль хүртсэн амжилттай тамирчин юм. Хэрэв түүнийг хожвол шөвгийн наймд Олимп, дэлхийн аварга Япон бөх Р.Кавайтай барилдах магадлал өндөр байна.
Харин эрэгтэй чөлөөт бөхийн тэмцээний хамгийн эхний барилдааныг гавьяат тамирчин Э.Бэхбаяр хийх аж. Тэрбээр эхний даваанд Европ тивийн аварга армен бөх Арсен Арутюнантай барилдах сугалаа татав. Эхний учраагаа давбал Ираны Резра Атри, Туркийн Сулейман Атли нарын аль нэгтэй барилдана. Иран бөх нь Азийн аварга цолтой бол турк бөх нь ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай юм.
1 хүн гэх мэтийн зураг байж болно
Эх сурвалж: МҮОХ
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8145 иргэнийг дархлаажуулна
ВАКЦИНЖУУЛАЛТ: Өнөөдөр 8145 иргэнийг дархлаажуулна
 
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Уяачдын Их хурлын төлөөлөгчдөд дайх 5 САНАЛ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.