УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүүгийн компани тендэрт амжилттай байдаг шалтгаан нь юу вэ?
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн Х.Болорчулууны дүүгийн компани тендэрт амжилттай байдаг шалтгаан нь юу вэ?

Нийтийн алба хашиж байгаа хүний ашиг сонирхлын зөрчлөөс сэргийлэх хууль гэж бий. Тус хуульд:

Хувийн ашиг сонирхол гэж хамаарал бүхий этгээдээс нөлөөлж болохуйц эдийн болон эдийн бус ашиг сонирхлыг хэлнэ хэмээн заадаг. Харин ХАМААРАЛ БҮХИЙ ЭТГЭЭД гэдэгт дараах хүмүүсийг оруулдаг:

3.1.5."хамаарал бүхий этгээд" гэж тухайн нийтийн албан тушаалтны эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, эхнэр /нөхөр/-ийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү, бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг;

Хуульд нь ингээд заачихсан байхад манай УИХ-ын гишүүд болон бусад нийтийн алба хашигчид “Ах дүүгийнхээ юу хийхийг би заах уу” хэмээн томордог. Үнэндээ бол албан тушаалаа өгөөд бизнесээ хийх, эс бөгөөс нийтийн албаа хаших гэсэн сонголтоо өөрөө хийчих ёстой юм.

Үүний нэг томхон жишээ нь УИХ-ын гишүүн Х.Болорчулуун. Тэрээр Дорнод аймгийн 7-р тойргоос УИХ-д сонгогдсон бөгөөд 2012 оноос хойш УИХ-ын гишүүний албыг хашиж байна.

Түүний дүү Х.Болор-Эрдэнэ Дорнодгазар компанийг 2010 онд гадаад хэлний сургалт явуулах, орчуулга хийх, худалдаа хийх чиглэлээр байгуулжээ.

Түүний дүү Х.Болорчимэгийн хүү Одгаригийн Тэмүүлэн нь Саруул өргөө констракшныг эзэмшдэг. Анх бүртгэгдэхдээ барилга, худалдааны чиглэлтэй байсан тус компани 2020 онд хоёр ч удаа дараах тендерүүдийг авснаар, 2021 оноос чиглэлээ өөрчилсөн байна.

Саруул өргөө констракшн нь сайжруулсан шахмал түлшний зүүн үйлдвэрийн цахилгаан хангамж зэрэг олон ажлыг авч байжээ. Үүнтэй холбоотой Эрчим хүчний яамны техникийн комисст хүртэл удирдлагаас нь орж байж. Ингээд харвал энэ компани Эрчим хүчний яамтай нягт хамтын ажиллагаатай бололтой.

Ийнхүү энэ улсад ах дүү, амраг садан нь аль нэг яам тамгын газарт дарга сайд эс бөгөөс УИХ-ын гишүүн байж гэмээ нь л бизнес амжилттай эрхлэх үндэс болдог байж болох уу?

Яагаад жирийн ардын хүүхэд бизнес эрхэлж, эрхэлсэн бизнес нь амжилттай байж болдоггүй улс юм бэ?

874 тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барлаа
874 тохиолдол бүртгэгдэж 3 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.