Парацетамолын ХОР НӨЛӨӨ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Парацетамолын ХОР НӨЛӨӨ

/2022.02.10/ Парацетамолыг удаан хугацаагаар хэрэглэх нь цусны даралт ихсэх өвчтэй хүмүүст зүрхний өвчин, цус харвалт үүсэх магадлалыг нэмэгдүүлдэг болохыг Эдинбургийн их сургуулийн мэргэжилтнүүд тогтоожээ.

Судалгаанд цусны даралт ихсэх өвчлөлтэй 110 сайн дурынхан хамрагдсан байна. Хоёр долоо хоногийн турш тэдний зарим нь парацетамолыг өдөрт дөрвөн удаа уусан бол зарим нь плацебо хэрэглэж байжээ. Өвчтөнүүд энэ хоёр эмчилгээнд санамсаргүй байдлаар сонгогдон хуваагдсан байна.

Үүний зэрэгцээ, судалгаанд хамрагдагсдын гуравны хоёр нь цусны даралт ихсэх эм ууж байсан аж. Үр дүнд судалгаанд хамрагдсан өвчтөнүүдийн талд нь цусны даралт ихсэх байдал анзаарагджээ.

Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар парацетамолыг тогтмол хэрэглэх нь зүрхний өвчин, цус харвах эрсдэлийг 20 орчим хувиар нэмэгдүүлдэг байна. Хүмүүс эм уухаа больсны дараа цусны даралт нь судалгааны эхэнд байсан түвшиндээ хүрчээ.

Түүнчлэн парацетамол уух нь элэгний өвчнийг улам хүндрүүлдэг болохыг урьд нь мэдээлж байсан. Үүнээс гадна улаах, загатнах, хавдах, цэврүүтэх, арьсны харшлын тууралтыг өдөөж болох гэнэ.

Ацетаминофен гэгддэг парацетамолыг халуурах, бага зэргийн болон дунд зэргийн өвдөлтийн үед өргөн хэрэглэдэг. Энэ нь төв мэдрэлийн систем дэх циклоксигеназыг блоклож, өвдөлт, терморегуляцийн төвүүдэд нөлөөлдөг. Харин үрэвслийн эсрэг үр нөлөө бараг байхгүй аж.

Газпромбанкны удирдлагууд автомашиныг шингэрүүлсэн байгалийн хийгээр хангах ажилд хамтрах санал тавилаа
Газпромбанкны удирдлагууд автомашиныг шингэрүүлсэн байгалийн хийгээр хангах ажилд хамтрах санал тавилаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/02/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.