Хятадууд төрөлтийг дэмжих тэтгэлэг олгож эхэлжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хятадууд төрөлтийг дэмжих тэтгэлэг олгож эхэлжээ

China Says It Will Allow Couples to Have 3 Children, Up From 2 - The New  York Times

/2021.08.03/: Хятадад хүн амын насжилт өндөрссөн тул төрөлтийн тоог нэмэгдүүлэх зорилгоор хүүхэд төрүүлхийг дэмжин мөнгөн тэтгэмж олгож эхэлжээ.

Синьхуа агентлагийн мэдээлснээр, баруун өмнөд нутгийн Сычуань мужийн Панжихуа хотын захиргаа хоёр болон гурав дахь хүүхдээ төрүүлсэн тохиолдолд сар бүр нэг хүүхдэд 500 юань буюу 77 долларыг хүүхдийг 3 нас хүртэл олгохоор болсоныг өнгөрсөн Лхагва гарагт мэдэгдэв.

Ган төмрийн үйлдвэрлэлээрээ алдартай 1.2 сая хүн амтай тус хот нь тухайн орон нутагт бүртгэлтэй өрхийн ээжүүдэд хүүхэд төрүүлэх үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх бөгөөд ажлын байрны ойролцоо олон цэцэрлэг барих болно гэж дурджээ. Хятадын засгийн газар энэ сарын эхээр бүх гэрлэсэн хосуудад гурван хүүхэдтэй болохыг зөвшөөрсөн шийдвэрийн дагуу 2025 он гэхэд хүүхэд төрүүлэх болон боловсрол олгох зардлыг мэдэгдэхүйцээр бууруулах амлалт өгчээ.

Өнгөрсөн онд Ковид-19 цар тахлын тодорхойгүй байдлын улмаас Хятад улсад шинэ төрөлт өнгөрсөн 60 жилийн хугацааны хамгийн бага түвшинд хүрсэн. Энэ нь одоогийн байдлаар 1.41 тэрбум хүн амтай байгаа тус улсын хүн ам 2025 оноос өмнө огцом буурахаар байгааг "Bloomberg Economics" тооцоолж байгаа ажээ. Хүүхдийн асаргааны тэтгэмж нь Панжихуа хотын захиргаанаас олон чадварлаг боловсон хүчнийг тус хотод татан суурьшуулах давхар зорилготой бөгөөд тус хотод суурьшихаар шийдсэн "шилдэг судлаачид, багш нар, эмнэлгийн мэргэжилтнүүд, бизнес эрхлэгчдэд мөнгөн урамшуулал олгох болно" гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Блүүмбэрг

Сансарын туннелийн ханыг засварлаж дуусжээ
Сансарын туннелийн ханыг засварлаж дуусжээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.