Б.Бат-эрдэнэ БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Бат-эрдэнэ БНХАУ-д суугаа Элчин сайд Т.Бадралтай цахим уулзалт хийлээ

May be an image of 5 people, people sitting, people standing and indoor

/2022.01.24/: БНХАУ-ын хувьд байгаль орчин, ногоон хөгжлийн салбарыг тэргүүлэх чиглэл гэж үзэж байгаа учир хамтран ажиллах хүсэлтэй аж ахуй нэгжүүд хүсэлтээ илэрхийлж байгааг Элчин сайд Т.Бадрал уулзалтын эхэнд онцоллоо.

БНХАУ 1978 оноос хойш сүүлийн 40 орчим жил ойжуулах ажлыг төрийн бодлогын хүрээнд хэрэгжүүлж нэг сая хавтгай дөрвөлжин километр талбайг ойжуулсан мэдээллийг дурдлаа.

Иймд энэхүү туршлага, мэдээллийг солилцон хамтран ажиллах бүрэн боломж байгаа. БНХАУ-д Монгол Улсаас суралцаж буй оюутнууд дийлэнх нь нийгмийн ухааны чиглэлээр суралцаж байна. Цаашид Байгаль орчин, аялал жуулчлалын чиглэлээр мэргэжилтэн бэлтгэхэд хамтран ажиллах бүрэн боломжтойг дурдаад ойжуулалт, цөлжилтийг бууруулах ажилд боловсон хүчин бэлтгэх, ажлыг эрчимжүүлэх хэрэгтэйд талаад санал нэгдэв.

May be an image of 1 person, sitting and standing

БОАЖ-ын сайд Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Монгол орны цөлжилтийг бууруулах, Тэрбум мод үндэсний хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх хүрээнд Хятад улсын цөлд мод ургуулж байгаа сайн туршлагыг нэвтрүүлэх, мэдээлэл солилцох, шар шороон шуургатай тэмцэх чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлж, өргөжүүлэн ажиллахаа илэрхийллээ.

Мөн Экологи, хүрээлэн буй орчны салбарт хамтран ажиллах санамж бичгийг МУ-ын БОАЖЯ, БНХАУ-ын Экологи, хүрээлэн буй орчны яам хороонд байгуулахаар боллоо.

Элчин сайд Т.Бадрал Монгол улсад аялах Хятадын урсгалыг нэмэгдүүлэх, хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломж бүрэн нээлттэй байгаа. Үүнд чиглэсэн бодлого, чиглэлийг хэрэгжүүлэн хамтран ажиллахад бүх талаар дэмжин ажиллана гэдгээ мэдэгдэв.

Эх сурвалж: БОАЖЯ

Паралимпын тоглолтыг дамжуулаагүй талаар ХХЗХ-д зөвлөмж хүргүүлжээ
Паралимпын тоглолтыг дамжуулаагүй талаар ХХЗХ-д зөвлөмж хүргүүлжээ
 
20 минутын хот бодлогын жишиг  “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
20 минутын хот бодлогын жишиг “Сэлбэ дэд төв”-ийн барилгажилт эхлэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.