Мьянмарт чөлөөт сонгууль явуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мьянмарт чөлөөт сонгууль явуулна

Myanmar Coup Protesters Mass to Reject Army Claim of Support | World News |  US News

Мьянмарын Ерөнхий сайд үүрэг гүйцэтгэж буй генерал 2023 онд ээлжит сонгууль зохион байгуулахаар төлөвлөж байна.

Мьянмарын цэргийн дэглэм түр засгийн газар байгуулж, Ерөнхий сайдаар армийн генерал Мин Аун Хлаинг томилохоо мэдэгдсэнээр, төрийн эргэлт хийснээс хойш зургаан сарын дараа гартаа авсан Хунтын дэглэмийг улам бэхжүүлэх аж.

Энэ оны хоёрдугаар сард төрийн эрх армийн мэдэлд шилжсэнээр тус улсад жилийн хугацаатай онц байдал зарлаад байсан бөгөөд онц байдлын хугацааг 2023 оны 8-р сар хүртэл сунгах тухай дээд тушаалын генерал телевизээр ард түмэндээ хандан хэлсэн үгэндээ дурьджээ.

Мин Аун Хлаинг хоёр жилийн хугацаанд шударга, чөлөөт сонгууль явуулан ялсан намд эрх мэдлийг шилжүүлэхээ мэдэгдэв. Өнгөрсөн оны 11-р сард болсон сонгуулийн үр дүнг өнгөрсөн долоо хоногт хүчингүй болгосон ба тус улсын Ардчиллын төлөө Үндэсний лигийн тэргүүн Аун Сан Су Чигийг эрх мэдлээ урвуулан ашигласан гэж үзэж байгаагаа мэдэгдээд "Бид онц байдлын тухай заалтыг 2023 оны 8-р сар гэхэд хэрэгжүүлэх болно" гэв.

Албан ёсны төлвийг түр засгийн газар болгон өөрчилснөөр Төрийн захиргааны зөвлөл нь үүргээ илүү хурдан, үр дүнтэй гүйцэтгэх боломжтой болно гэж тус зөвлөл ням гарагт хийсэн мэдэгдэлдээ дурджээ. Захирамжийн дагуу төрийн захиргааны зөвлөлийн дэд дарга Со Вин Шадар сайдын албан тушаалд ажиллах бол муж, бүс нутгийн дарга нар мужуудын ерөнхий сайдын үүргийг гүйцэтгэх юм байна.

Эх сурвалж: https://www.bloomberg.com/news

Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй
Манай улс 332.6 сая.тн газрын тосны баталгаат нөөцтэй
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/08/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.