/2022.01.18/ Нэгдүгээр сарын 17-нд болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдыг томилох асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүд цөм Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга Б.Бат-Эрдэнийг сайд болгох саналыг дэмжжээ.
БОАЖ-ын сайдын ажлаа нэгдүгээр сарын 18-нд хүлээн авсан түүний 2020 оны хөрөнгө, орлогын мэдүүлгийг хүргэж байна.
Б.Бат-Эрдэнэ нь 1977 онд Улаанбаатар хотод төрсөн.
- 1996 онд Нийслэлийн 77 дугаар дунд сургууль,
- 1999, 2010 онд Улаанбаатарын Их сургуулийг тус тус төгссөн. Түүх судлал, солонгос хэлний орчуулагч мэргэжилтэй. Түүхийн ухааны магистрын зэрэгтэй.
- 2003-2012 онд “Силк Роуд Трэвел” ХХК, “Эйр тикет” ХХК-ийн ерөнхий захирал,
- 2011-2012 онд Мэдээлэл, харилцаа холбоо, шуудангийн газарт зөвлөх,
- 2012-2015 онд МАН-ын дэргэдэх Нийгмийн Ардчилал Монголын залуучуудын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга,
- 2015 онд Монгол Улсын Шадар сайдын зөвлөх,
- 2015-2016 онд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дэд дарга,
- 2016-2017 онд Улсын Их Хурлын Тамгын газарт зөвлөх,
- 2017-2018 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,
- 2018 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга,
- 2019-2020 онд Эрдэнэт хотын хөгжил, бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн,
- 2020 оны наймдугаар сараас Засгийн газрын тохируулагч агентлаг-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын даргаар ажиллаж байв. Б.Бат-Эрдэнэ улсад 18 жил ажилласан туршлагатай.
Хөрөнгө, орлогын мэдүүлэг:
- Өөрийн орлого: 12.5 сая төгрөг
- Гэр бүлийн орлого: 10.2 сая төгрөг
- Нийтийн орон сууц: 450 сая төгрөгөөр үнэлэгдэх нэг орон сууцтай
- Тээврийн хэрэгсэл: Америкийн Dodge брэндийн Chrysler автомашин 50 сая төгрөг
- Газар: 100 сая төгрөгийн үнэлгээтэй 400 метр квадрат талбай газартай
- Хадгаламжийн данс: 10 сая төгрөг
- Зээл: 15 сая төгрөг
- Эзэмшдэг хувьцаа: Монгол Тулгат Финанс ХХК, Монмарт трэйд ХХК-ийн 150 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг.
Нийт 632.7 сая төгрөгийн хөрөнгөтэй, 15 сая төгрөгийн зээлтэй, 100 мянган ширхэг хувьцаа эзэмшдэг байна.