ӨЭМТ-үүд: Бүх ачаалал бидэнд ирж байх шиг байна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ӨЭМТ-үүд: Бүх ачаалал бидэнд ирж байх шиг байна

/2022.01.18/ Ковид-19 халдварын Омикрон хувилбар дотоодод тархаснаас хойш өдөрт бүртгэгдэх халдварын тоо 2 мянга дөхөж байна. Тиймээс дүүргүүдийн өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал нэмэгдэж, уртасгасан цагаар ажиллуулах шийдвэр гарсан билээ.

Өмнөх халдварын давлагааны үеэр ч мөн хамгийн их ачаалал өрхийн эмнэлгүүдййн нуруун дээр бууж байв. Үүнтэй холбоотойгоор бид СБД, БЗД, ЧД-ийн өрхийн эмнэлэгтэй холбогдож өнөөгийн нөхцөл байдал, хүний нөөц, эмнэлгийн ажилчдын ачааллын талаар тодруулсан юм.

Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны ӨЭМТ: Өрхийн эрүүл мэндийн төвүүд хүний нөөц маш багатай ажиллаж байгаа. Манай төвийн хувьд нэг эмч гэрээр тусгаарлагдаж байгаа хүмүүсээ үздэг. Нөгөө нь дуудлагад явдаг. Амбулаторид өнөөдрийн байдлаар нэг л эмч ажиллаж байна. Гэхдээ яаралтай дуудлага ороод ирвэл гарахаас өөр арга байхгүй. Зарим ажилчид маань өөрсдөө ковид-19-ын халдвар авчихсан гэртээ байгаа.Тиймээс манай төв маш их ачаалалтай ажиллаж байна. Заримдаа ирж буй дуудлагуудаа ч авч, хариулах завгүй байдаг. Ийм их ачаалалтай байхад яагаад ӨЭМТ-үүдийг уртасгасан цагаар ажиллуулаад байгааг гайхаж байна.

Өнгөрсөн долоо хоногийн 3 дахь өдрөөс эхлэн манай ачаалал эрс нэмэгдсэн. Ковидын шинжилгээ өгч буй хүмүүсийн 50 хувь нь эерэг гарч байна.

Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо ӨЭМТ: Өдөрт 60-70 хүн шинжилгээ өгч байгаагаас 5-6 нь л сөрөг. Бусад нь бүгд эерэг гарч байна. Он гарснаас хойш өрхийн эрүүл мэндийн төвийн ачаалал эрс нэмэгдсэн. Мөн манай ажилчид дотроосоо өвдөж байгаа учир ард нь үлдэж буй эмч сувилагчдын ачаалал их байна. Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулж байгаа учир хамаг ачаалал бидэнд ирж байх шиг байна" гэлээ.

Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо ӨЭМТ: Арванхоёрдугаар сарын 20-ноос хойш ачаалал нэмэгдсэн. Өдөрт 11-12 хүний шинжилгээний хариу эерэг гарч байна. Ер нь ачаалал их байгаа ч айхтар хүн хүч хүрэлцэхгүй байгаа асуудал гарахгүй байна.

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны ӨЭМТ: Сувилагчдын хувийн утас хүртэл дуугарч байна. Өдөрт албаны, хувийн гэсэн утаснуудад зэрэг дуудлага орж ирдэг. Заримыг нь аваад заримыг нь үнэхээр чадалгүй орхиж байна. Манайх 3 сувилагч, 4 эмчтэй. Үүнээс хоёр сувилагч маань ковидын халдвар авчихсан гэртээ байна. Үлдэж буй хоёр сувилагч маш их ачаалалтай байгаа. Омикронтой холбоотойгоор ачаалал нэмэгдсэн. Өдөрт 25 шинжилгээ авахад 13 нь эерэг. Иргэдийн өөрсдийнх нь авчирсан тестээр л үзэж байна. Омикрон дотоодод тархахаас өмнө өдөрт 5-10 хүн л шинжилгээ өгдөг байсан.

“ТАБЛЕТ”-тай турших шалгалтыг амжилттай зохион байгуулжээ
“ТАБЛЕТ”-тай турших шалгалтыг амжилттай зохион байгуулжээ
 
Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна
Манай улс хорт хавдартай хүүхдүүдэд уулгах эмийг ДЭМБ-ийн тусламжаар 2024-2027 онд үнэ төлбөргүй авна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.