/2022.01.17/ "Гэр хороолол хөдөлгөөн"-өөс тус хөдөлгөөний тэргүүн Э.Бат-Үүлийн талаар мэдээлэл хийлээ.
Тус хөдөлгөөний төлөөлөл, "2012-2016 оны хооронд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар ажиллаж байсан Э.Бат-Үүл дарга гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх санал санаачлагыг гаргаж анх удаа гэр хорооллынхон хашаагаа үнэд оруулах эхлэлийг тавьсан. Э.Бат-Үүл гэдэг хүн хашааны газрыг үнэ цэнэтэй болгосон. Гэтэл энэ хүнийг харлуулж, гэр хорооллын дахин төлөвлөлтийг хийх хэрэггүй байсан гэж МАН-ынхан Засгийн эрхийг авснаас хойш гүтгэж байна" гэж мэдээллээ.
Мөн Хотын дарга асан Су.Батболд, одоогийн Шадар сайд С.Амарсайхан нар Э.Бат-Үүл хилс хэрэг тохож, шүүхээр ял оногдууллаа. Мөн Э.Бат-Үүл болон түүний хүү Б.Чулуудай нар тэрхүү 1,3 тэрбум төгрөгийг завшсан гэсэн нотлох баримт байхгүй гэв. Тиймээс Су.Батболд, С.Амарсайхан нарыг шалгуулах хүсэлтийг АТГ-д өгчээ.