М.Оюунчимэг: 6 хүүхэдтэй айлд орон сууц өгнө гэсэн зүйл байхгүй
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Оюунчимэг: 6 хүүхэдтэй айлд орон сууц өгнө гэсэн зүйл байхгүй

/2022.01.14/ УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар “Монгол хүний удмын сангийн аюулгүй байдлыг хамгаалах, хүн амын өсөлтийг дэмжих талаар авах арга хэмжээний тухай” тогтоолын төслийг хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг дараах асуудалд залруулга хийлээ.

Тэрбээр, "Иргэдэд нэг зүйлийг маш сайн ойлгуулах хэрэгтэй байна. Энэ тогтоолын төсөл батлагдвал 6 ба түүнээс дээш хүүхэдтэй айлд орон сууц өгнө гэсэн буруу ойлголт иргэдийн дунд байгаад байна. Ийм зүйл байхгүй. Анх орон сууцжуулах, орон сууц өгөх гэдэг нэр томьёо байсныг ажлын хэсэг, хууль санаачлагчдын зүгээс иргэдийг хэчнээн хүүхэд төрүүлсэн гэдгээр нь ялгаварлаж болохгүй гэж үзэн өөрчлөлт оруулсан. Үүний оронд иргэдэд бүх талаар нь буюу эрүүл мэнд, боловсрол, соёл зэрэг бусад дэмжлэгийг үзүүлж байх ёстой гэсэн агуулгыг оруулж ирсэн" гэлээ.

Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
Халдварын 2010 тохиолдол бүртгэгдэж, гурван иргэн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.