Мэдээлэх зорилгоор Олимпийн логог ашиглаж болно
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Мэдээлэх зорилгоор Олимпийн логог ашиглаж болно

/2021.07.30/: Монголын Үндэсний олимпийн хорооноос өнөөдөр "Цахим болон биет орчинд Олимпийн лого /таван цагариг/, “Токио-2020” Олимпийн наадмын лого болон бэлгэ тэмдгүүд, түүнтэй холбогдох туг, уриа, сүлд, таних тэмдэг, эмблемийг зөвшөөрөлгүй ашиглах тохиолдлууд ихээр гарч байна.

Энэ нь Олимпийн Харти болон Монголын үндэсний олимпийн хорооны дүрэм, Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний дагуу дээрх өмчийг бараа, материал дээр хэвлэн ашиг олох, өөрсдийн нэр хүндийг нэмэгдүүлэх зорилгоор сурталчилгаанд хавсаргах зэрэг арилжааны зорилгоор ашиглаж буй аливаа үйлдэл нь хориотой тул хууль бус үйл ажиллагааг нэн даруй зогсоохыг анхааруулж байна гэсэн утга бүхий мэдэгдлийг гаргаад байна.

Энэхүү мэдэгдэл нь Мэдээллийн хэрэгслүүдэд хамааралгүй бөгөөд Олимпийн бэлгэ тэмдгийг хамгаалах тухай “Найробийн гэрээ”-ний 2 дугаар зүйлийн (4) Хэрэв олимпийн хөдөлгөөний болон уг хөдөлгөөний хүрээнд хэрэгжүүлж буй үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор олон нийтийн мэдээллийн хэрэгслээр олимпийн бэлгэ тэмдгийг хэрэглэж байвал энэхүү гэрээнд оролцогч нэг ч улс түүнийг хориглох ёсгүй гэж заасан байна.

Монголын анхны 1 их наядын үнэлгээтэй компани төрлөө
Монголын анхны 1 их наядын үнэлгээтэй компани төрлөө
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.