БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөж эхэллээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өсөж эхэллээ

/2022.01.12/: Дэлхийн нүүрсний томоохон хэрэглэгч БНХАУ-ын коксжих нүүрсний импорт өнгөрсөн оны 1-10 дугаар сард өмнөх оны мөн үеэс 31.6 хувиар буурч, 47.2 сая тоннд хүрсэн гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд дурджээ.

Өнгөрсөн оны буюу 2021 оны эхний есөн сард Австралийн коксжих нүүрсний импорт бараг зогссон, Монголын нүүрсний нийлүүлэлт тасалдсан нь үүнд нөлөөлсөн гэж “Mysteel Global”-д онцолжээ. Хэдийгээр АНУ, Канад, ОХУ-ын импорт нэмэгдсэн ч хүчтэй нөлөө үзүүлж чадаагүй байна.

Харин 2021 оны арваннэгдүгээр сараас Хятадын коксжих нүүрсний импорт өмнөх сарынхаас 76.6 хувиар нэмэгдэж, 7.7 сая тоннд хүрч, энэ он гарсаар хамгийн өндөр түвшинд хүрсэн байна. Хятадын бүх төрлийн нүүрсний импорт арваннэгдүгээр сараас өсч, Австрали улс 2020 оны аравдугаар сараас хойш коксжих нүүрс нийлүүлэгчийн байр сууриа сэргээж эхэлснийг шинжээчид онцолжээ.

2021 оны арваннэгдүгээр сард Хятад Улс Австралиас 2.7 сая тонн коксжих нүүрс импортолсон байна. Хятадын боомтууд дахь Австралийн нүүрсийг Хятадын зах зээлд нэвтрүүлэхийг зөвшөөрсөн боловч импортын хязгаарлалт тодорхой хэмжээнд байгаа юм. Импортын хязгаарлалт аажмаар сулрах нь цаг хугацааны асуудал болоод байгаа ажээ.

Монголоос худалдаж авсан коксжих нүүрсний хэмжээ 2021 оны арваннэгдүгээр сараас 17.4 хувь өсч 1.4 сая тоннд хүрсэн ч энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.4 хувиар буурсан үзүүлэлт гэж Хятадын Гаалийн ерөнхий газрын мэдээлэлд бичжээ. Хятад-Монголын хилийн шалган нэвтрүүлэх боомтуудад хэрэгжүүлж буй коронавирусийн тархалтыг зогсоох арга хэмжээ нь хоёр улсын нүүрсний худалдаанд саад учруулж байгаа гол хүчин зүйл хэвээр байна. 2021 оны эхний 11 сарын хугацаанд Монгол улс Хятадын коксжих нүүрсний импортын 27.9 хувийг эзэлж байгааг “Mysteel Global”-д мэдээлжээ.

Ор зохицуулалттай холбоотой мэдээлэл өгөх утас ажиллаж эхэллээ
Ор зохицуулалттай холбоотой мэдээлэл өгөх утас ажиллаж эхэллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.