/2022.01.10/ Эрүүл мэндийн яамнаас коронавирусын цар тахлын цаг үеийн мэдээллийг өглөө. Өнөөдөр нийт 649 тохиолдол илэрчээ.
Нэгдүгээр сарын 4-нөөс эхлэн халдварын тохиолдол эрс ихэсч, нэгдүгээр сарын 7-нд омикрон хувилбарын зөөвөрлөгдсөн 12 тохиолдол бүртгэгдсэн юм.
Баярууд өргөн хүрээнд хийсэн нь тохиолдлын тоо нэмэгдэх нэг шалтгаан болсон
Эрүүл мэндийн сайд С.Энхболд
Харин өчигдөр /нэгдүгээр сарын 9/ Эрүүл мэндийн яамнаас омикрон хувилбар дотоодод тархаж /5 тохиолдол батлагдсан/ коронавирусын дөрөвдүгээр давалгаа гарсан талаар мэдээлсэн. Нэмэлт тунд зорилтот бүлгийн 48,9 хувь нь хамрагджээ. Энэ нь гуравдугаар тун хийгдэж байгаа улсуудын дунд өндөрт тооцогдоно.
Сүүлийн өдрүүдэд хамрагдалтын тоо нэмэгдэж байгаа нь дөрөвдүгээр давалгаа эхэлснийг мэдэгдэж байна. Дөрөвдүгээр давалгааны оргил үеийг нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр байх болно гэж эрдэмтдийн баг тооцооллоо. Хэдий тохиолдлын тоо нэмэгдэж байгаа ч омикрон халдвар нь харьцангуй хөнгөн гэдгийг олон улсад батлаад байна. Манайд батлагдсан тохиолдлоос 96 хувь нь хөнгөн, 4 хувь нь хүндэвтэр шинжтэй байна.
Нэгэнт омикрон хувилбар тархсан үед та өөрийгөө хэрхэн хамгаалах вэ?
- Дархлаажуулалтын нэмэлт тундаа хамрагдах :
Коронавирусын эсрэг вакцины үйлчлэл нь гурван сарын дараа суларч байгаа талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээлсэн. - Халдвар хамгааллын дэглэмээ сайтар баримтлах:
Ойрын өдрүүдэд гудамжаар зөрж өнгөрч байгаа хүмүүс маскгүй явах нь олширчээ. Нэг удаагийн маск нь таныг ковид туссан байж болзошгүй хүнээс сайтар хамгаалах юм. Хэрвээ маск нь цантаад байгаад төвөгшөөж байгаа бол цантсан даруйд нь сольж болно шүү дээ.