/2022.01.10/ Агаарын чанарын талаар мэдээлэл хийж байна. БОАЖЯ-ны Хуралд БОАЖЯ, ОББҮХ, НЗАА, ЦЕГ, ОБЕГ, НМХГ, ЦУОШГ, Таван Толгой түлш ХХК болон бусад холбогдох албаныхан оролцож байна.
Нийслэлийн цагдаагийн удирдах газар болон харьяа дүүргийн цагдаагийн байгууллагууд шахмал түлштэй холбоотойгоор өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 31-нээс энэ оны нэгдүгээр сарын 7-ны хооронд хяналт шалгалт хийхэд 30 шуурхай түүхий нүүрс хадгалсан зөрчил илэрсэн байна.
Өнгөрсөн долоо хоногт 27 иргэн хүнд болон хөнгөн хэлбэрээр угаартжээ. Үүний 55 хувь буюу 15 нь насанд хүрээгүй хүүхэд байна. Угаартсан шалтгааныг тодруулахад, зуухны битүүмж муу, угаар мэдрэгчгүй, угаар мэдрэгчтэй ч эвдэрсэн зай дууссан, яндангийн сойлт хаасан, янданг хөөлөөгүйн улмаас угаартах тохиолдол их байна гэсэн дүгнэлт гарчээ.