Халдвар авсан иргэдийн 86,5 хувь нь вакциндаа хамрагдаагүй байсан
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Халдвар авсан иргэдийн 86,5 хувь нь вакциндаа хамрагдаагүй байсан

2021.07.30

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдэгдэл хийлээ.

ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр

"Өнгөрсөн хоногт:

  • Улаанбаатарт коронавируст халдварын 398,
  • Орон нутагт 896 тохиолдол батлагджээ.

Шинээр илэрсэн халдварын 70 хувь нь орон нутагт бүртгэгджээ. Сүүлийн өдрүүдэд орон нутагт батлагдах халдварын тоо тогтмол өсөж байна.

"Баян-Өлгий, Дархан-Уул аймагт халдварын тохиолдол ихээр нэмэгдэж байна" гэв.

Халдвар авсан иргэдийн 86,5 хувь нь вакциндаа хамрагдаагүй байжээ.

ЭМЯ-ны газрын дарга Л.Энхсайхан:

Дархлаажуулалтын вакцин 2 тун бүрэн хийж байж дархлаа тогтоно. “Иргэд 2 дахь тунгаа өөр вакцин, тодруулбал Спутник-V хийлгэе гэх мэт хүсэлт их хэмжээгээр ирж байна. Вакцин хольж хийлээ гээд дархлаа тогтохгүй. Нэг төрлийн вакцинаа заагдсан тунгаа бүрэн хийлгэж байж эсийн дархлаа тогтоно. ЭМЯ-аас вакцин хольж хийлгэх талаар зөвлөөгүй” гэв.

Өнөөдрийн байдлаар нийт 204 мянга гаруй хүүхэд дархлаажуулалтад хамрагдсан байна.

Одоогоор илэрсэн байгаа коронавирусын хувилбарт авах хариу арга хэмжээ нь адилхан байна. Альфа хувилбар байлаа гээд айхгүй, мутацилагдсан дельта хувилбар байлаа гээд илүү арга хэмжээ авна гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс иргэд тус бүрдээ хариуцлагатай хандаж, халдвар хамгааллын дэглэмээ ягштал мөрдөхийг уриаллаа.

Жирэмсэн эхчүүд халдвар тусвал хүндрэх эрсдэл байгаа. Харин жирэмсэн эх халдвар авбал ураг амьгүй болдог гэх албан мэдээ байхгүй.

ТОКИО 2020: О.Гүндэгмаа энэ удаагийн олимпоо өндөрлүүллээ
ТОКИО 2020: О.Гүндэгмаа энэ удаагийн олимпоо өндөрлүүллээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/07/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.