Сураггүй болсон 15 настай охиныг олжээ
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сураггүй болсон 15 настай охиныг олжээ

/2022.01.06/ Энэ сарын 4-ний өдрийн 12 цагийн орчимд Хэнтий аймаг Мөрөн сумын нутаг дэвсгэрт богино үстэй, 160 см өндөртэй, 15 настай сурагч охин гэрээсээ дэлгүүр орно гэж гараад эргэж ирээгүй байна.

Тэр даруйд сумын төв, голын ойр орчим зэрэг нийтдээ 3 хэсэг хуваагдан хайж, 28 машин 40 гаруй хүний бүрэлдэхүүнтэй эрлийн ажиллагааг эхлүүлсэн байна.

Мөн түүний аав өөрийн цахим хуудаснаа энэ талаар нийтэлж олон нийтээс тусламж хүссэн билээ.

Тэгвэл тухайн охиныг Нийслэлийн Баянзүрх дүүргээс олж, эрэн хайх ажиллагааг зогсоосон талаар Цагдаагийн газраас мэдээллээ.

Таван толгой түлш компанийн үйлдвэрт гал гарчээ
Таван толгой түлш компанийн үйлдвэрт гал гарчээ
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.