Улаанбаатар дулааны сүлжээ: Төлбөрөө заасан хугацаанд төлөхийг хүсье
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улаанбаатар дулааны сүлжээ: Төлбөрөө заасан хугацаанд төлөхийг хүсье

/2022.01.04/ Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК-аас мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд:

Монгол Улсын Засгийн газраас цар тахал дэлхий нийтэд халдварласан хүнд үед ард иргэдийнхээ амьдралын салшгүй хэрэглээ болох ус, дулаан, цахилгаан, технологийн уурын төлбөрийг төрөөс хариуцахаар 2020 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр 211 дүгээр тогтоол гаргасан.

Засгийн газрын тогтоолын дагуу 2021 оны арванхоёрдугаар сарын 31-нийг хүртэл хугацаанд ард иргэдийнхээ хэрэглэсэн дулаан, цахилгаан, ус, технологийн уурын төлбөрийг өмнөх оны тухайн үетэй нь харгалзуулан төрөөс хариуцан төлж барагдууллаа.

Энэхүү тогтоолын хэрэгжих хугацааг 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөр дуусгавар болж байгаа тул дулааны эрчим хүчний хэрэглэгч та 2022 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэглэсэн дулааны эрчим хүчний төлбөрөө аж ахуйн гэрээнд заасан хугацаанд бүрэн барагдуулж хамтран ажиллахыг хүсье.

Эх сурвалж: Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК

Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа
Нийгмийн бодлогын байнгын хороо хуралдлаа
 
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН  өдөр тохиож байна
Л.Оюун-Эрдэнэ: Монгол, Францын харилцаанд ТҮҮХЭН өдөр тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.