Өнөөдөр дэлхийн брайль үсгийн өдөр
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнөөдөр дэлхийн брайль үсгийн өдөр

/2022.01.04/ Өнөөдөр дэлхий дахинаа "Брайль" үсгийн өдөр болж байна.

1825 онд Луис Брайль зургаан цэгээр бичдэг брайль үсгийг зохиосноор харааны бэрхшээлтэй хүмүүс унших боломжтой болжээ.

Луис Брайль нь 1809 онд Франц улсад мэндэлжээ. Гурван настайдаа нүдээ гэмтээж, хараагүй болсон бөгөөд түүний аав хүүгээ хараагүй гэж орхигдуулалгүй боловсролтой хүн болгож хүмүүжүүлжээ. Брайль үсэг нь үсэг, тоо тус бүрийг зургаан цэгээр дүрсэлсэн цагаан толгой юм. Мөн хөгжим, математик болон бусад шинжлэх ухааны тэмдэглэгээнүүд ч бий болсон. Уг үсгийг ашигласан сурах бичиг, ном, гарын авлагууд байхаас гадна зарим улсад тогтмол хэвлэлүүд ч гаргадаг байна.

Манай улсад 9400 гаруй харааны бэрхшээлтэй иргэн байна. Нийт харааны бэрхшээлтэй иргэдийн 2000 орчим нь Улаанбаатар хотод амьдардаг бөгөөд хоёр хувь нь хөдөлмөр эрхэлдэг. Брайль үсэг нь харааны бэрхшээлтэй иргэдийн харилцаа холбооны хэрэглэгдэхүүн болохын зэрэгцээ нийгмийн амьдралд оролцоход нь маш чухал үүрэг гүйцэтгэж байна.

Эх сурвалж: ХЭҮК

ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ
ОХУ-ын эрчим хүчний экспорт 2.3 дахин өсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/01/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.