БНХАУ эсэргүүцэлтэй тулгарсан ч нүүрсний аварга цахилгаан станцыг ажиллуулахаар болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ эсэргүүцэлтэй тулгарсан ч нүүрсний аварга цахилгаан станцыг ажиллуулахаар болжээ

Zhang Tieliang 76, sifts through dunes of low-grade coal near a coal mine in Ruzhou, Henan province, China November 4, 2021. REUTERS/Aly Song

/2021.12.30/: Бусад улс орнууд хүлэмжийн хийг хязгаарлах гэж оролдож байгаа энэ үед Хятад Улсыг нүүрсний шинэ цахилгаан станц барих зөвшөөрөл олгосон хэмээн шүүмжлээд байна.

Гэсэн хэдий ч Шанхаймао хотод баригдаж буй энэхүү цахилгаан станц нь анхны 1000 мегаваттын хүчин чадалтай үлэмж станц ажээ.

Төв засгийн газрын мэдэлд байдаг Хятадын эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорацийн охин компани болох Гуодиан Пауэр Шанхаймиао корпораци мягмар гарагт, тус станцын технологи нь дэлхийн хамгийн үр ашигтай, нүүрс, усны хэрэглээний хамгийн бага үзүүлэлттэй гэжээ.

ӨМӨЗО-ны баруун хойд нутгийн нүүрсээр баялаг Ордос хотод байрлах уг станц нь эцэстээ дөрвөн цахилгаан станцтай болох бөгөөд зүүн эргийн Шаньдун мужийг холын зайн хэт өндөр хүчдэлийн сүлжээгээр эрчим хүчээр хангах зорилготой ажээ.

How to Optimize Coal-Fired Power Plants

Олон улсын эрчим хүчний агентлагийн энэ сард нийтэлсэн тайланд Хятад Улс дэлхийн нүүрсний эрчим хүчний үйлдвэрлэлийн талаас илүү хувийг хариуцдаг бөгөөд 2021 онд өмнөх оны мөн үеэс 9 хувиар өсөх төлөвтэй байна.

Бээжин нүүрсний хэрэглээгээ бууруулж эхэлнэ гэж амласан ч 2025 оноос хойш л бууруулах нь тодорхой болсон тул үйлдвэрлэгчдэд ирэх дөрвөн жилд хүчин чадлаа нэмэгдүүлэх ихээхэн боломж олгож байна.

Хятадын Төрийн сүлжээ корпорацийн судлаачдын энэ сард нийтэлсэн тайланд, эрчим хүчний аюулгүй байдлын асуудал гэдэг нь тус улс 2021-2025 онд 150 гигаватт (ГВт) нүүрсээр ажилладаг шинэ эрчим хүчний станц барьснаар нийт 1230(ГВт) -д хүрэх төлөвтэй байна.

Эх сурвалж: reuters

Ubike дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлэхээр ажиллаж байна
Ubike дугуй түрээсийн үйлчилгээг эхлүүлэхээр ажиллаж байна
 
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр  эхэллээ
“Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх нь“ 16 хоногийн аян өнөөдөр эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.