/2021.12.30/ УИХ-ын чуулганаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, "Монгол Улсын эдийн засгийг нуруун дээрээ үүрч яваа Өмнөговийнхондоо Засгийн газрыг төлөөлж баярлалаа гэж хэлмээр байна. Бид экспортын хэмжээгээ нэмэгдүүлэхийн тулд одоо байгаа байгалийн баялаг, орд газрууд дээрээ тулгуурлахаас өөр ямар ч арга байхгүй байна.
Гэхдээ Өмнөговьчууд хоёр зүйлийг ойлгох нь чухал. Нэгдүгээрт, төмөр замын бүтээн байгуулалт эрчимжих тусам байгаль орчин хамгаалагдана. Дэд бүтэц байхгүй учир олон машин явж байгаль талхалдаг. Тиймээс төмөр зам тавьчихвал автомашины эргэлт хумигдана.
Хоёрдугаарт, Байгалийн баялагаа олборлуулж байгаа орон нутаг илүү их дэмжлэгийг төр засгаас авах ёстой. Энэ бол шударга ёсонд нийцнэ.Одоо батлагдаж буй 20 төсөлд байгаль орчны нөлөөлөлтэй холбоотой, Өмнөговийг усжуулах асуудлууд тусгагдсан байгаа. Тиймээс энэ тал дээр цаг алдалгүй арга хэмжээ авч хэрэгжүүлнэ.
Өмнөговийг усжуулах тусам байгаль орчин хамгаалагдана. Тиймээс энэ мэдээллийг тухайн орон нутгийн иргэдэд хангалттай өгч хамтран ажиллах нь чухал байна" гэлээ.