/2021.12.30/: Аляскад өвлийн улиралд урьд өмнө байгаагүй өндөр температуртай тулгарч байна. Өдрийн цагаар Цельсийн 15.5 хэм байна хэмээн Ройтерс агентлаг мэдээллээ.
Хүйтэн цаг агаар, цас мөсний орон болох Аляскад жилийн энэ улиралд ердийн бус үзэгдэл болох бороо орох болсон байна. Кадьяк арал дээр агаарын температур Цельсийн +19.4 хэмд хүрсэн нь Аляскийн түүхэн дэх хамгийн өндөр үзүүлэлт болжээ.
Температурын өөрчлөлтийн үр дагавраар асар их хэмжээний хур тунадас орж байгаа тухай тэмдэглэсэн байна. Фэйрбанксын нутаг дэвсгэр 1937 оноос хойших хамгийн хүчтэй өвлийн шуурганд нэрвэгдсэн хэдий ч 12 дугаар сар Аляскийн хувьд ихэвчлэн хуурай сар байдаг, учир нь хүйтэн агаар нь чийгийг их хэмжээгээр агуулж чаддаггүй.
Одоо тус бүс нутагт ордог их хэмжээний цасны оронд (frozen rain) мөсөн аадар бороо орж, эрчим хүч их хэмжээгээр тасарч, томоохон зам, албан газрууд хаагдахад хүргэж байна. Зам дээр мөсөн бүрхүүл тогтсоны улмаас удаан хугацаанд аюултай байдал үүсэхийг Тээврийн газраас анхааруулжээ.
Томан хэлэхдээ, Аляскад дээд амжилт тогтоосон дулаан цаг агаар нь уур амьсгалын өөрчлөлтийн шинж тэмдэг юм. "Дэлхий дулаарлаас яг ийм зүйл хүлээж байсан" гэж эрдэмтэн хэлээд алс хойд нутгийн бүс нутгууд ч мөн адил бэрхшээлтэй тулгарах болно гэдгийг анхааруулав.
12 дугаар сарын эхээр Европ дахь цорын ганц уугуул иргэд болох Самичууд дэлхийн дулаарлын үр дагавартай нүүр тулсан тухай мэдээлж байсан. Арктикийн дулааралт нь Сами цаа буга малчдын ердийн амьдралын хэв маягаа хадгалаж үлдэх эсэхэд эргэлзээ төрүүлж байгаа ажээ. 2021 оны долдугаар сард Сапми хотод сүүлийн 100 гаруй жилийн хамгийн өндөр температур буюу +33.6 хэм хүрсэн байна.
Эх сурвалж: lenta.ru