ТАЛИБАН: Эмэгтэйчүүдийг ганцаараа хол явахыг хоригложээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАЛИБАН: Эмэгтэйчүүдийг ганцаараа хол явахыг хоригложээ

/2021.12.29/ Талибууд эмэгтэйчүүдийг ганцаараа хол явахыг хориглож, эрэгтэй хамаатан садан нь 45 миль-ээс дээш зайд дагалдан явахыг шаардах болжээ.

Тус улсын албаны эх сурвалжын мэдээлснээр, эмэгтэйчүүдийг ганцаараа хол явахыг хориглосон шинэ хууль батлагдсан бөгөөд энэ хууль нь тэднийг аливаа хор хөнөөл, "үймээн самуун"-аас хамгаалах зорилготой юм гэжээ.

Энэ оны наймдугаар сард засгийн эрхийг авснаасаа хойш Талибанчууд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тал дээр аядуу байхыг хичээж байсан ч тэдний нийгмийн оролцоо, эрхийг аажим аажмаар ноцтойгоор зөрчиж эхэлсэн.

Тухайлбал, Олон охидыг ерөнхий боловсролын сургуульд суралцахыг хориглож, Их сургуулийн оюутнуудыг хөшигөөр тусгаарлан хичээлд нь оролцуулах болжээ.

Тэд энэхүү арга хэмжээнүүдээ түр зуурынх гэж байсан боловч дээрх дүрэм журмууд нь сунжирсаар байна.

Арваннэгдүгээр сард Талибаны хэвлэл мэдээллийн шинэ хязгаарлалтын дагуу эмэгтэйчүүдийг телевизийн жүжиг, савангийн дуурь, энтертаймант шоу нэвтрүүлэгт оролцохыг хоригложээ. Мөн эмэгтэй мэдээний хөтлөгчид толгойн алчуур зүүх болжээ.

Талибууд мөн эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах гол байгууллага болох Эмэгтэйчүүдийн хэрэг эрхлэх яамыг татан буулгажээ.

Хятад, ОХУ-ын хил дээр олон мянган машины дараалал үүсчээ
Хятад, ОХУ-ын хил дээр олон мянган машины дараалал үүсчээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.