Д.Сумъяабазар: “Гоожингийн өндөр“-ийг сэргээн засварлаж, музейн зориулалтаар ашиглана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Д.Сумъяабазар: “Гоожингийн өндөр“-ийг сэргээн засварлаж, музейн зориулалтаар ашиглана

/2021.12.29/ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарын захирамжийн дагуу Монгол Улсын анхны ерөнхий сайд Т.Намнансүрэнгийн амьдарч байсан, түүхийн дурсалт өв "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газар эзэмших зөвшөөрлийг цуцаллаа.

Газрыг эзэмшиж байгаа иргэнд учирсан хохирлыг шүүхээр тогтоолгоно. Мөн газар дурсгалт өвийн газрыг бусдад шилжүүлсэн асуудлын шалгуулахаар боллоо.

Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:

-Өнөөдөр бид үндэсний тусгаар тогнолоо сэргээсэн өдрөө тэмдэглэж байна. Гэвч бид түүх, соёлгүй болчихвол тусгаар тогтнол дархлаагүй болно.

Тиймээс Монгол Улсын анхны Ерөнхий сайд Т.Намнансүрэн амьдарч байсан, Улаанбаатар хотын анхны Европ хийцийн барилгуудын нэг гээд түүх, дурсгалын өв болсон "Гоожингийн өндөр"-ийг хамгаалалтад авч, газрын зөвшөөрлийг цуцалж, сэргээн засварлахаар боллоо.

Ирэх оны 4-р улиралд багтаан сэргээн засварлах, орчныг нь тохижуулж, музейн зориулалтаар ашиглахыг хариуцсан хүмүүст үүрэг болголоо.

Нийслэлийн удирдлагын баг цаашид түүх, соёлын өвөө хамгаалж үлдэх, сэргээн засварлахад онцгой анхаарч ажиллана" гэлээ.

гадаа гэх мэтийн зураг байж болно

Өнгөрсөн 24 цагт 41 тохиолдол зөөвөрлөгдөж, 1 хүн нас барлаа
Өнгөрсөн 24 цагт 41 тохиолдол зөөвөрлөгдөж, 1 хүн нас барлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.