Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулна

/2021.12.27/: Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар удирдан явуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар дараах үүрэг даалгаврыг өглөө.

-Аж ахуйн нэгжүүдтэй байгуулсан “Хариуцлагын гэрээ”-ний хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулж, мөрдүүлж ажиллах.

-Инженер хангамжийн байгууллагууд хэрэглээний халуун, хүйтэн болон ундны ус, дулаан, цахилгаанаар тасалдалгүй хэвийн хангах, шуурхай бригадыг бэлэн байлгах, үүнд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба хяналт тавих.

-Нийтийн эзэмшлийн гудамж, талбай болон орон сууц, гэр хороолол доторх гэрэлтүүлгийн асалтад хяналт тавьж, найдвартай үйл ажиллагааг шуурхай хангаж ажиллах.

-Баярын өдрүүдэд эргүүл, жижүүр томилон ажиллуулах.

-Сайжруулсан шахмал түлшний борлуулалтад анхаарч, айл, өрхүүдийг сайжруулсан түлшээр тасалдуулахгүй байхад анхаарч ажиллах.

-Иргэд, олон нийтийн амгалан тайван байдал, нийгмийн хэв журам, гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах, хяналт шалгалтыг эрчимжүүлж ажиллах.

-Ерөнхий боловсролын сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хүүхдүүдийг гэнэтийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх, сэрэмжлүүлэх, аюулгүй байдлыг хангах зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Эх сурвалж: НЗДТГ

Д.Сумъяабазар: Төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ
Д.Сумъяабазар: Төлөвлөсөн бүхий л ажлаа 2022 оноос зоригтой эхлүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.