/2021.12.26/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороонд энэ сарын 25-26-нд шилжих шөнө 15 машины толийг хагалж бусдын эд зүйлсэд гэмтэл учруулсан хэрэг гарчээ.
Тодруулбал, тус дүүргийн Хангай хотхоны ... байрны зүүн талд автозамын 1 дүгээр эгнээнд байрлуулсан 15 автомашины цонх, толь, дугуй зэрэг эд зүйлсэд халдаж гэмтээсэн тухай дуудлага Цагдаагийн байгууллагад ирсэн байна.
Дуудлагын дагуу Тээврийн цагдаагийн албаны Эрүүгийн цагдаагийн хэлтсийн алба хаагч нар шуурхай шалгаж хэргийг А, Т нар үйлдсэнийг илрүүлэн СБД-ийн Цагдаагийн газрын 2 дугаар хэлтэст шалгалтын ажиллагааг явуулж байгаа ажээ.
Шалгалтын явцад хэрэг үйлдсэн этгээдүүд нь 2005 онд төрсөн 16 настай хүүхдүүд гэдэг нь тогтоогдсон байна.