Энэ сарын 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Энэ сарын 26-наас ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг суларна

/2021.12.24/ Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан мэдээг танилцуулж байна.

Арванхоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар цас орж, явган шуурга шуурна.

Салхи 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 39-44 градус, өдөртөө 26-31 градус хүрэн төлөвтэй байна.

Мөн Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21-26 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 20-25 градус, өдөртөө 11-16 градус, бусад нутгаар шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус хүйтэн байна.

Энэ сарын 26-наас ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч бага зэрэг суларна.

Нийт 33 хороог шинээр байгуулж 204 хороотой боллоо
Нийт 33 хороог шинээр байгуулж 204 хороотой боллоо
 
BRT  төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
BRT төслийн нөлөөлөлд өртөж буй шугам сүлжээг хэсэгчлэн туннелийн системд оруулахаар судалж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.