АПУ, СББ компаниудыг “давамгай байдалтай“ гэв
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АПУ, СББ компаниудыг “давамгай байдалтай“ гэв

/2021.12.24/ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас дараах байгууллагыг давамгай байдалтай аж ахуйн нэгжээр тогтоожээ. Үүнд, архины зах зээлд:

  • "Апу" ХХК,
  • "Спирт бал бурам" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов.

Давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоосноор Өрсөлдөөний тухай хуулийн 7, 8 дугаар зүйлийг бүхэлд нь хангаж ажиллах, тухайлбал давамгай байдалтай аж ахуй эрхлэгч ноёлох үйл ажиллагаа явуулахыг хориглох, үүнд зохиомлоор бараа, бүтээгдэхүүний хомсдол бий болгох, бараа бүтээгдэхүүний үйлдвэрлэл борлуулалтыг зогсоох, хязгаарлах, мөн бараа бүтээгдэхүүнд үндэслэлгүйгээр хэт өндөр үнэ тогтоох, аж ахуй эрхлэгчээс санхүүгийн хэрэгсэл, эд хөрөнгө, тэдгээрийн эрх, ажиллах хүч зэргийг өөртөө шилжүүлэхийг үндэслэлгүйгээр шаардах гэх мэт заалтууд багтана.

Уламжлалт технологиор үйлдвэрлэсэн импортийн согтууруулах ундааны зах зээлд

  • "Эвридэй интернэшнл" ХХК,
  • "Монгол корео сторе" ХХК-ийг давамгай байдалтай аж ахуй эрхлэгчээр тогтоов.

Эх сурвалж: Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар

Өргөө амаржих газрын ариун цэврийн өрөөг “ИЙМ ГОЁ“ болгожээ
Өргөө амаржих газрын ариун цэврийн өрөөг “ИЙМ ГОЁ“ болгожээ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.