Германд КОВИД-ын эсрэг арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болжээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд КОВИД-ын эсрэг арга хэмжээг эсэргүүцсэн жагсаал болжээ

Protesters facing off with police in Munich

/2021.12.24/: Лхагва гарагт Германы өмнөд хэсгийн Мюнхен хотод олон мянган хүмүүс коронавирусын эсрэг арга хэмжээг эсрэгүүцэн жагсаал зохион байгуулсан ба олон оролцогч офицеруудад түрэмгий зан гаргасан гэж цагдаа нар мэдэгдэв.

Нийт 11 хүн баривчлагдсан ба үндсэн хууль зөрчсөн, хүчирхийлэл үүсгэсэн, эсэргүүцэл зэрэг гэмт хэргийн шинжтэй 14 хэрэг бүртгэгджээ. Нэг цагдаагын офицер хүнд бэртсэн байна.

Герман даяар үүнтэй төстэй олон жагсаал хүчирхийлэл болж, жагсагчидтай мөргөлдсөний улмаас хэд хэдэн цагдаа шархадсан ба Мюнхен хотод болсон жагсаал хамгийн сүүлд хийгдсэн жагсаал ажээ.

Жагсаалын уур амьсгалыг офицерууд дайсагнасан хэмээн дүгнэсэн байна. Жагсагчдын дайралтаас хамгаалахын тулд зарим тохиолдолд чинжүү шүршигч, бороохой ашигласан гэж цагдаа нар мэдэгдэв.

Цагдаагийн байгууллагын мэдэгдэлд дурдсанаар, жагсаалд оролцогчдын зарим нь хүүхдээ дагуулан ирсэн байсан бөгөөд цагдаа нарыг үл хүндэтгэж, доромжилсон хэмээжээ.

Coronavirus: Thousands protest in Germany against restrictions - BBC News

Нэг сэтгүүлч халдлагад өртсөн ба сэжигтэн этгээдийг баривчилсан гэж цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Мэдэгдэлд цагдаа нар пропорциональ хүч хэрэглэх зааврыг дагаж мөрдсөн тул илүү хатуу арга хэмжээ аваагүй гэж мэдэгджээ.

Зохион байгуулагчид коронавирусын эсрэг авсан арга хэмжээг эсэргүүцсэн жагсаалыг цуцалсны дараа Мессенжер чатын бүлгүүдэд хотоор "явган" жагсаал хийх уриалгууд цацаж эхлэсэн байна.

Germany: Anti-lockdown protest turns violent in Kassel | News | DW |  20.03.2021

Эсэргүүцэгчдийн томоохон хэсэг хотын төв рүү алхаж эхэлсэн бөгөөд хууль сахиулах ажилтнууд эцэст нь цугласан олныг төлөвлөсөн газар луу хүрэхээс нь сэргийлж чадсан байна. Жагсаалын оргил үед 5000 орчим жагсагч оролцсон гэж цагдаа нар мэдэгдэв.

Жагсаалд оролцогчид эцэст нь орон нутгийн цагаар 21:30 гэхэд тарсан бөгөөд хотод хэдхэн бүлэг үлджээ.

Анх төлөвлөж байсан эсэргүүцлийн жагсаал ямар ч зөрчилгүй үргэлжилсэн гэж цагдаа нар мэдэгдэв. 160 орчим эсэргүүцэгч нилээд орой тарсан байна.

Эх сурвалж: DW

Цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл сунгахаар яригдаж байна
Цахилгааны хөнгөлөлтийг ирэх оны долдугаар сарын 1-нийг хүртэл сунгахаар яригдаж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.