Теслаг жолоодож байх үед видео тоглоом тоглох боломжийг хаана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Теслаг жолоодож байх үед видео тоглоом тоглох боломжийг хаана

/2021.12.24/: Америкийн цахилгаан автомашин үйлдвэрлэгч Тесла машин жолоодож байхдаа видео тоглоом тоглох боломжийг хаана гэж Үндэсний Замын хөдөлгөөний аюулгүй байдлын албанаас гаргасан мэдэгдэлд дурджээ.

Америкийн зохицуулагчид 2017 оноос хойш үйлдвэрлэсэн 580 мянга орчим Tesla цахилгаан машиныг шалгаж эхэлсэн хэмээн мэдэгдсэн ба жолооч нар жолоо барьж байхдаа видео тоглоом тоглох боломжтой байдаг гэж мэдэгджээ. Засаг захиргааныхны үзэж байгаагаар энэ функц нь жолооч нарын анхаарлыг сарниулж, улмаар. осолд өртөх эрсдэлийг нэмэгдүүлдэг.

"Програм хангамжийн шинэчлэлтэд Passenger Play функцыг (жолооч нарт видео тоглоом тоглох боломжийг олгодог) тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд байх үед ашиглах боломжгүй болгоно" гэж зохицуулагчийн хэвлэлийн төлөөлөгч Лусиа Санчес Вашингтон Пост сонины хэлснийг иш татсан байна.

Тээврийн хэрэгслийн аюулгүй байдлын тухай хуулийн дагуу автомашин үйлдвэрлэгчид аюулгүй байдалд үндэслэлгүй эрсдэл учруулах, тэр дундаа жолооч нарын аюулгүй байдлыг хангахад саад учруулах зэрэг согогтой тээврийн хэрэгслийг худалдахыг хориглоно гэж тэрээр нэмж хэлэв.

Tesla's Model S refresh includes a built-in 10 teraflop PC gaming rig -  NotebookCheck.net News

Зохицуулагчийн мэдээлснээр төв дэлгэц дээрх видео тоглоомуудыг 2020 оны 12 дугаар сараас эхлэн жолоо барьж байх үед ашиглах боломжтой болсон. Тэр болтол уг функц нь зөвхөн зогсоол дээр байрлуулсан цахилгаан тээврийн хэрэгсэлд л ажилладаг байжээ.

Америкийн Тесла Моторс компани нь 2003 онд цахилгаан машин болон холбогдох технологиудыг хөгжүүлэгч, үйлдвэрлэгчээр үүсгэн байгуулагдсан. Тус компани нь цахилгаан автомашинаас гадна өөрийн технологиор аккумлятор, цахилгаан мотор үйлдвэрлэж, Toyota, Daimler зэрэг бусад автомашины компаниудад борлуулдаг байна.

Эх сурвалж: ria.ru

Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа
Түүх, соёлын үл хөдлөх 144 дурсгалыг дүүргийн хамгаалалтад авлаа
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.