Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г суллана
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-г суллана

/2021.12.24/ Өмнөд Солонгосын Засгийн газар авлигын хэргээр 22 жил хоригдож байгаа ерөнхийлөгч асан Пак Гын Хэ-д тусгай өршөөл үзүүлэх тухай баасан гарагт зарлаж, Пакыг өршөөх нь үндэсний эв нэгдлийг бэхжүүлэхэд тустай гэж мэдэгдэв. Пак 2017 оны гуравдугаар сараас хойш албан тушаалаасаа чөлөөлөгдөж, авлигын хэргээр нийт 22 жилийн хорих ял оноосон байсан юм.

Өдгөө 69 настай ерөнхийлөгч асан шинэ оны өмнөхөн суллагдах боломжтой 3094 өршөөл хүртэгчдийн жагсаалтад багтжээ. Түүний биеийн байдал муудаж байгааг харгалзан өршөөл үзүүлэх шийдвэр гаргасан.

Энэ жил Пак мөр, нурууны архаг өвдөлтийн улмаас гурван удаа эмнэлэгт хэвтсэн байна. 2019 онд мөрөндөө мэс засал хийлгэсэн. Түүнийг Сөүлийн өмнөд хэсэгт байрлах "Самсунг" эмнэлгийн төвөөс шууд гаргана гэж албаныхан мэдэгдлээ.

Хууль зүйн сайд Пак Бем Кье засгийн газрын хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, энэ долоо хоногийн эхээр тус яамны Өршөөл үзүүлэх тухай хяналтын хорооны хоёр өдрийн хуралдааны үеэр экс ерөнхийлөгчийн өршөөлийн асуудлыг хэлэлцсэн байна. Өршөөл үзүүлэх шийдвэрт эрүүл мэндийн хүчин зүйл "маш чухал шалгуур болсон" гэж сайд хэлэв.

Мөн сонгуулийн хууль зөрчсөн хэрэгт буруутгагдаж байсан 315 хүнийг цагаатгаж, засгийн газрын эсрэг жагсаал цуглаантай холбогдсон 65 идэвхтэнийг өршөөх юм уу, цагаатгах шийдвэрийг Засгийн газар гаргасан байна. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх мэт гэмт хэрэг үйлдсэн 983 мянга орчим хүнд өршөөл үзүүлэх болно.

Эх сурвалж: Korea times

Хөвсгөл нуурын Хатгал–Жанхай-Тойлогт чиглэлд автозам тавина
Хөвсгөл нуурын Хатгал–Жанхай-Тойлогт чиглэлд автозам тавина
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.