Б.Болор-Эрдэнэ: И-Монголиа аппликэйшнд улс даяар ашиглах боломжтой 600 үйлчилгээ бий
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Болор-Эрдэнэ: И-Монголиа аппликэйшнд улс даяар ашиглах боломжтой 600 үйлчилгээ бий

/2021.12.21/ Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын дарга Б.Болор-Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Тэрбээр "E-Mongolia систем 600 үйлчилгэээтэй болсон бөгөөд,

  • Жолооны үнэмлэх солих, нөхөн олгох үйлчилгээг 94 мянга гаруй удаа,
  • Иргэний үнэмлэх дахин авах үйлчилгээг 50,000 гаруй удаа,
  • Гадаад паспорт дахин авах үйлчилгээг 14.471 удаа,
  • Шүүхийн шийдвэрийн архивын лавлагааг 3 мянга гаруй удаа,
  • Дүрс бичлэгийн техник хэрэгсэл суурилуулсан талаар цагдаагийн байгууллагын саналыг 1.844 удаа авчээ.

Компани, төрийн бус байгууллагуудыг E-Mongolia системийг ашиглан байгуулдаг болсон. Хоёр сарын хугацаанд 356 хуулийн этгээд байгуулагдсан.

Манай багийн хувьд орон нутагт ажиллаж байгаа. Найман аймгийн 498 үйлчилгээг орон нутагт оруулсан. E-Mongolia систем 6.5 сая үйлчилгээг үзүүлсэн байна. Эдгээр үйлчилгээний 56 хувийг Улаанбаатарт, 44 хувийг орон нутагт үзүүлсэн.

E-Mongolia системээс лавлагаа тодорхойлолт авахад хоёр минут зарцуулж байна.

Иргэдийн хувьд E-Mongolia системд оруулах үйлчилгээтэй холбоотой 800-1,200 санал хүсэлт ирүүлдэг. Тус системийг ашиглаж эхэлснээр 65 тэрбум төгрөгийн хэмнэлтийг иргэн болон төрөөс хийсэн. Энэ оны аравдугаар сарын 1-нд E-Mongolia-2-ыг байгуулсан.

2022 онд 100 гаруй байгууллагын 1,000 гаруй үйлчилгээг E-Mongolia-д оруулахаар төлөвлөж байна. Орон нутагт байгаа иргэдэд үйлчилгээ үзүүлж хүрч ажиллахыг зорилт болгон ажиллаж байгаа. Ирэх жил 21 аймгийн 1,200 гаруй үйлчилгээг оруулна. Шуудангийн үйлчилгээг сайжруулна.

Эрх зүйн орчныг бүрдүүлсэн таван багц хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан" гэв.

Уул уурхайн тусгай зөвшөөрлийн цахим системийг энэ сард нэвтрүүлнэ
Уул уурхайн тусгай зөвшөөрлийн цахим системийг энэ сард нэвтрүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.