Эхний ээлжинд 130 автомашиныг Эрээний хилээр татан авна
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Эхний ээлжинд 130 автомашиныг Эрээний хилээр татан авна

/2021.12.20/ Эрээн хотын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах шуурхай штабаас автозамын боомтын үйл ажиллагааг жигдрүүлэх ажилд үнэлэлт өгөх зорилгоор энэ сарын 16-17-ны өдөр чингэлэг тээврийн туршилтыг 2 үе шаттай зохион байгуулжээ.

Энэ сарын 20 буюу өнөөдрөөс эхлэн Эрээний талд гацсан байсан 130 гаруй тээврийн хэрэгслийг хилийн дундын бүс болох “0” цэгт хүргэж байгаа аж.

Зуны түлштэй, асахгүй удсан тээврийн хэрэгслийг асаах, эхний ээлжинд гаалийн бүрдүүлэлт хийсэн авто машинуудыг “0” цэгт тээвэрлэж байгаа юм байна. Мөн гаалийн бүрдүүлэлт хийгдээгүй байгаа тээврийн хэрэгслийн бичиг баримтыг ойрын хугацаанд бүрдүүлж дуусган монголын талд шилжүүлж өгөх ажлыг зохион байгуулж байна гэв.

Дээрх 130 автомашиныг хилийн “0” цэгт хүргэж, монголын талд хүлээлгэж өгсний дараагаар эхний ээлжинд 50 чингэлэгтэй ачааг оруулж ирэх ажээ.

Одоогийн байдлаар 34 тээврийн хэрэгслийг хилийн дунд бүсэд оруулж ирээд байгаа юм байна.

Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн болж байна
Хүүхдийн оролцооны байгууллагуудын үндэсний зөвлөгөөн болж байна
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.