Харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг боллоо

May be an image of 3 people, people standing and indoor

/2021.12.20/: Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо ТББ-аас Хэнийг ч хөгжлийн гадна үлдээхгүй уриатай "Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдэвт харааны бэрхшээлтэй залуучуудын уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

May be an image of 2 people, people standing, suit and indoor

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа оролцож "Мэдээллийн хүртээмж ба боломж" сэдвийн хүрээнд төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

May be an image of 1 person and standing

Энэ үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Төрийн үйлчилгээнүүд цахим хэлбэрт шилжиж байгаа. Цаашид энэ ажил үргэлжилж хүртээмж нь нэмэгдэнэ. Бид нийгмээрээ, нийтээрээ урагш алхахдаа хэн нэгнийг хөгжлийн гадна үлдээх ёсгүй. Цахимд шилжих үйл явц хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд боломж болж очиж байх ёстой" гэсэн юм.

Эх сурвалж: ХНХЯ

Хоршооны тухай хууль орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
Хоршооны тухай хууль орон нутаг руу шилжих хөдөлгөөнийг нэмэгдүүлнэ
 
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг зохион байгууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.