5G утаснууд Хятадын зах зээлд тэргүүлсэн хэвээр байна
Шуурхай мэдээ
 
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.

5G утаснууд Хятадын зах зээлд тэргүүлсэн хэвээр байна

Best 5G phones 2021: the top phones with next-gen speed | TechRadar

/2021.12.20/: 11 дүгээр сард Хятадын ухаалаг гар утасны зах зээлд 5G утаснууд ноёрхсон хэвээр байгаа бөгөөд гар утасны нийт борлуулалтад 5G утасны борлуулалтын эзлэх хувь сарын дээд хэмжээ буюу 82.2 хувьд хүрсэн гэж тайланд дурджээ.

Хятадын Мэдээллийн технологи, Аж үйлдвэрийн яамны харьяа судалгааны хүрээлэнгийн мэдээлэл, харилцаа холбооны технологийн академийн (CAICT) тайланд дурдсанаар, арваннэгдүгээр сард Хятадын 5G сүлжээний утас нийлүүлсэн хэмжээ 28.97 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 43.9 хувиар өссөн байна.

Дотоодын зах зээлд гар утасны нийт нийлүүлэлт өнгөрсөн сард 35.25 сая ширхэгийг давж, өмнөх оны мөн үеэс 19.2 хувиар өссөн гэж CAICT мэдээллээ.

Арваннэгдүгээр сард нийт 15 шинэ 5G утасны загвар гарсан гэж тус академи мэдэгдэв.

Тус академийн мэдээлснээр, оны эхний 11 сард тус улсын 5G сүлжээний утас нийлүүлсэн хэмжээ 239 сая ширхэг болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 65.3 хувиар өсч, нийт нийлүүлэлтийн 75.3 хувийг эзэлж байна.

Эх сурвалж: news.cn

Загвар зургийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна
Загвар зургийн уралдаанд идэвхитэй оролцохыг уриалж байна
 
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
“Газрын эрх зүйн зохицуулалт, тулгамдаж буй асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2021/12/20-нд нийтлэгдсэн мэдээ болно.